НААДМААР АЖИЛЛАХ ДЭЛГҮҮРҮҮДИЙН ХУВААРЬ

Сэтгүүлчийн үг

Тулгар төр байгуулагдсаны 2227, Их Монгол улсын 812, Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 107, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баярын өдрүүдэд худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарьтай танилц. Худалдаа үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана.

БҮХ САЛБАР ДЭЛГҮҮРҮҮД АМРАЛТГҮЙГЭЭР ЕРДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА

“Номин” их дэлгүүрийн бүх салбар дэлгүүрүүд амралтгүйгээр ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тухайлбал, Драгон төвд байрлах  Номин хайпермаркет 07.30-22.00 цаг, 22-ын товчоо Номин агуулах худалдаа 07.00-24.00 цаг, Чулуун овоо дахь  Номин агуулах худалдаа 08.00-23.00  цаг хүртэл тус тус ажиллах аж.

ЗАРИМ САЛБАР УРТАСГАСАН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА

“Сансар” сүлжээний бүх супермаркетууд: Баяр наадмын өдрүүдэд “Сансар -6”, 22-ын товчооны зүүн талд ”Сансар-22”, Баянзүрхийн товчоо “Сансар-39” Яармаг “Сансар-34” зэрэг салбарууд уртасгасан  цагийн хуваарийн дагуу ажиллана. Харин баярын бүх өдрүүдэд  “Сансар-9” бөөний төв 09.00-21.00 цаг  хүртэл хэвийн ажиллана.

ТАВАН САЛБАР ДЭЛГҮҮР 23:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА 

'Оргил' супермаркет:Долдугаар сарын 14-ний өдөр хүртэл Тусгаар тогтнолын ордны “Оргил” 09-22 цаг, Налайх,Сонсголон, Зунжин, Яармагийн Оргил салбарууд 09-22.30 цаг, Амгалан, Энканто,Зайсангийн Шилтгээн, Хорооллын төв салбар, зургаан  буудлын салбар дэлгүүрүүд 09.00-23.00 цаг хүртэл ажиллана.

АМРАХГҮЙ АЖИЛЛАНА

“Боса” сүлжээний дэлгүүрүүд: Баярын өдрүүдэд “Боса -2”, бусад сүлжээ дэлгүүр, “Март” салбар дэлгүүрүүд 08.00-23.00 цаг хүртэл амрахгүй ажиллана.

ЕРДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА

“Миний дэлгүүр”: сүлжээний дэлгүүрүүд: Долдугаар  сарын 10–ны өдөр 08.00–24.00 цаг хүртэл ажиллана. Баярын өдрүүдэд Нарны зам болон Нисэхийн “Миний хайпермаркет” 08.00-24.00 цаг хүртэл бусад бүх сүлжээ дэлгүүрүүд амралтгүй ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД 10:00-21:00 ЦАГ ХҮРТЭЛ АЖИЛЛАНА

“Е -Маrt” их дэлгүүр: Долдугаар сарын 9-10-нд 09.00-23.00 цаг хүртэл ажиллана. Харин долдугаар сарын 11-15-ны өдрүүдэд 10.00-21.00 цаг хүртэл ажиллаж, маргаашаас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлнэ.

ДОЛДУГААР САРЫН 17-НЫ ӨДРИЙГ ДУУСТАЛ АМАРНА

“Нарантуул” худалдааны төв:Долдугаар  сарын 10-ны өдрийг дуустал амрахгүй ажиллаж, долдугаар сарын 11–17-ыг дуустал амраад 18-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

ДОЛДУГААР САРЫН 17–НЫ ӨДРӨӨС ЭХЛЭН ЕРДИЙН ЦАГИЙН ХУВААРИЙН ДАГУУ АЖИЛЛАНА

“Хар хорин” худалдааны төв: Долдугаар сарын 10–ны өдөр 09.00 -19.00 цагт ажиллаж, 07 дугаар сарын 11-16-ны өдрийг дуустал амарна.  Долдугаар сарын 17–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

БАЯРЫН ӨДРҮҮДЭД АМАРНА

“Барс” 1, 2 худалдааны төвүүд: Долдугаар сарын 10–ны өдөр 09.00 –20.00 цаг хүртэл ажиллаж, долдугаар сарын 11-15-ны өдрийг дуустал амарна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?