163 ХҮҮХЭД ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИЛОО

Сэтгүүлчийн үг
Тулгар төр байгуулагдсан 2227, Ардын хувьсгалын 97 жилийн ойн баяр наадмын Хүүхдийн сурын харваа өчигдөр амжилттай зохион байгуулагдлаа. Энэ жил хүүхдийн сурын харваанд 163 хүүхэд оролцож, өсвөр нас, балчир насны ангилалд цэц мэргэнээ сорин өрсөлдсөн байна. Өсвөр насны сурын харваанд:
Эрэгтэй:
Тэргүүн байр Т.Хаш-Эрдэнэ 27 оноо
Дэд байр Б.Төгөлбат 26 оноо
Гутгаар байр Б.Отгон-Эрдэнэ 24 оноо
Тусгай байр Б.Төгөлдөр 24 оноо
Тусгай байр Б.Төмөрхуяг 24 оноо
Эмэгтэй:
Тэргүүн байр Т.Нандинхишиг 29 оноо
Дэд байр Э.Уянга 29 оноо
Гутгаар байр Д.Оюунжаргал 29 оноо
Тусгай байр Ө.Энхнамуун 28 оноо
Тусгай байр А.Даваадулам 28 оноо
Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газраас хүүхдийн сурын харваанд амжилттай оролцож шагналт байрт шалгарсан хүүхдүүдэд гарын бэлэг болон Нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрын алт, мөнгө, хүрэл медалиудаар шагнаж урамшуулсан.
Сэтгэгдэл