Г.ТЭЛМЭН:ХАМГИЙН ХЯМД ЗАРДЛААР МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ БОЛЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Монгол Шуудан ХК-ийн Бизнес, төлөвлөлт хариуцсан дэд захирал Г.Тэлмэнгээс цөөн зүйлийг тодрууллаа.

- Eurogiro үйлчилгээний талаар товч тайлбарлаач?

-Өнгөрсөн сарын эхээр Дани улсын нийслэлд болсон Eurogiro байгууллагын уулзалтанд манайх ажиглагчаар оролцсон. Eurogiro анх 1993 онд европын 14 шуудангийн байгууллага, иргэдийн хооронд хямт шимтгэлтэйгээр, шуудангийын өргөн сүлжээг түшиглэн гүйцэтгэхээр байгуулагдсан агаад өдгөө эгнээндээ 60 гаруй банк, санхүү болон шуудангийн байгууллагыг нэгтгэсэн олон улсын төлбөр, тооцоо, мөнгөн гуйвууллагын эко систем болж өргөжөөд байгаа. Бид эхний ээлжинд монголчууд олноор ажиллаж амьдардаг БНСУ-ын Коrea post-той хамтран ажиллахаар бэлтгэл ажлаа базаагаад байна. Цаашид Япон, Германы шуудан банк гэх мэт монголчууд олноор суурьшсан улсуудтай мөнгөн гуйвууллагын үйлчилгээ үзүүлэх юм.

-Үйлчилгээний давуу тал нь уншигчдад маань сонин санагдаж байгаа байх?

-Эхний ээлжинд БНСУ-ын Коrea post-той хамтран ажиллахаар болж байгагаа дээр дурьдсан. Ингэснээр иргэд маань хоёр орны хооронд найдьартай, хамгийн гол нь хямд зардлаар мөнгөн гуйвуулгын үйлчилгээ авах боломжтой болно. Товчхондоо БНСУ-д байдаг хүн Солонгосын шуудангийн орон даяар тархан байгаа 5000 салбарын дурын салбар дээр очоод Монгол Улс руу мөнгө хямд зардлаар мөнгө шилжүүлнэ л гэсэн үг.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    зочин [119.40.99.xxx]

    зочин

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?