МОНГОЛ ТЭЭВЭРЧИД ЕВРОПЫН УЛСУУД РУУ ТЭЭВЭРЛЭЛТ ГҮЙЦЭТГЭХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тээврийн салбарын олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, бүс нутгийн тээврийн итеграцид нэгдэн орох замаар дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх тухай зорилт дэвшүүлсэн байдаг. Энэ зорилтын хүрээнд Монгол Улс одоогийн байдлаар 9 улстай тээвэрлэлт эрхлэх Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулан ажиллаж буй.

Зам, тээврийн хөгжлийн яамнаас дээрх зорилтыг хэрэгжүүлэхээр ХБНГУ, Польш, Унгар, Словак, Литва, Гүрж зэрэг улсуудтай олон улсын автотээврийн харилцааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа юм. Тус яамны Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Батболд, Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал П.Дэлгэрнаран нараар ахлуулсан баг энэ сарын 18-22- ны өдрүүдэд ХБНГУ, БНЧУ, Словак зэрэг улсад ажиллаад иржээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?