ЭЕС-Д 800 ОНОО АВСАН СУРАГЧДЫГ 1.5 САЯ ТӨГРӨГӨӨР УРАМШУУЛДАГ ТОГТОЛЦООГ УЛАМЖЛАЛ БОЛГОНО

Сэтгүүлчийн үг

Өмнөговь аймгийн хэмжээнд боловсролын салбарын үйл ажиллагааг чанаржуулах, багш сурагчдын мэдлэг мэдээлэл, амжилтыг ахиулах зорилгоор "Оюун хурд", "Англи хэлтэй-Өмнөговь", "Хүүхэд хөгжлийн түлхүүр" зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Түүнээс гадна багш сурагчдын амжилтыг урамшуулан ахиулахаар улсын чанартай олимпиад болон элсэлтийн ерөнхий шалгалтад аймагтаа хамгийн өндөр оноо авсан сурагч, бэлтгэсэн багшийг аймгийн Засаг даргын захирамжаар мөнгөн урамшуулал олгож эхэлсэн. 
Тодруулбал, 2017 оны ЭЕШ-д 800 оноо авсан сурагчдыг 1,500,000 төгрөгөөр, 760-с дээш оноо авсан сурагчдыг 1,000,000 сая төгрөгөөр шагнасан ба 2018 онд уг урамшууллын тогтолцоог үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болжээ.  
2017-2018 оны хичээлийн жилийн 12 дугаар ангийг 983 хүүхэд амжилттай суралцан төгсч элсэлтийн ерөнхий шалгалтыг 969 хүүхэд өгч, дрвөн хүүхэд буюу Биологи, Нийгмийн тухай мэдлэгээр Д.Маралнаран, Д.Мягмаржав, У.Цолмонбаяр, Б.Одгэрэл нар 800 оноо авч өөрсдийн сурсан мэдсэн, мэдлэг оюунаараа бусдыгаа хошуучилсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?