УЛСЫН НАЧИН 9 ТӨРЛӨӨ

Сэтгүүлчийн үг
Хүчит бөхийн барилдааны 5-ын даваа дөнгөж ёөя дууслаа. Начин цолтон төрдөг тавын даваа үзэгчдийн хувьд хамгийн сонирхолтой даваа билээ. Одоогоор аймгийн цолтой есөн бөх тав давж улсын цолны болзол хангаад байна. Тодруулбал:
-Аймгийн арслан Б.Батжаргал Улсын аварга Г.Өсөхбаяраар,
-Цэргийн арслан Ц.Цэрэнтогтох улсын арслан П.Бүрэнтөгсөөр,
-Аймгийн арслан Б.Даваа-Очир улсын заан Б.Батмөнхөөр,
-Аймгийн арслан Ш.Дарханбат улсын аварга Г.Эрхэмбаяраар,
-Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатар улсын заан М.Өсөхбаяраар,
-Аймгийн арслан Д.Амаржаргал улсын гарьд Б.Гончигдамбаар,
-Аймгийн арслан Н.Золбоо улсын харцага Б.Бат-Өлзийгөөр,
-Аймгийн арслан Т.Бэгзсүрэн улсын заан Н.Түвшинбаяраар
-Аймгийн хурц арслан Ц.Бямба-Очир улсын арслан Э.Оюунболдоор тус тус тав давж начин цолны болзол хангалаа.
Сэтгэгдэл