ТРАМП ФИНЛАНДАД ИРЖЭЭ

Сэтгүүлчийн үг

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай яриа хэлэлцээ хийхээр Финландын Хельсинки хотод өчигдөр хүрэлцэн иржээ.

Д.Трампыг гэргий Меланья Трампын хамт АНУ-аас Финландад суугаа элчин сайд болон Финландын ерөнхийлөгчийн тамгын газрын дарга, ГХЯ-ны ёслолын албаны дарга нар хүлээн авч уулзсан байна.
 
Д.Трамп, В.Путин нар өнөөдөр Хельсинки хотод уулзах билээ. Анхны ганцаарчилсан, бүрэн хэмжээний уулзалтын үеэр талууд өргөн цар хүрээг хамарсан асуудлуудыг хэлэлцэх юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?