"ТАВАНТОЛГОЙ"-Н ТӨМӨР ЗАМЫН ТӨСӨЛ УРАГШЛАХ ЭСЭХ НЬ SHENHUA-ГААС ШАЛТГААЛАХААР БАЙНА

Сэтгүүлчийн үг

Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 237 км төмөр замын төсөл хэр зэрэг хурдтай урагшлах эсэх нь БНХАУ-ын Shenhua компанитай хийх тохиролцооноос шалтгаална гэдгийг албаны эх сурвалж мэдээллээ. Баяр наадмын өмнөхөн Засгийн газар хуралдаж, төр болон “Монголын төмөр зам”-ын 51:49 хувийн эзэмшил бүхий “Тавантолгой төмөр зам” компани байгуулж, олон жил гацсан Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг нь шилжүүлэхээр шийдвэрлэсэн юм. Гэхдээ төмөр замын төслийг урагшлуулахад Shenhua-тай хэлэлцээ хийх үүрэг өгсөн гэдгийг “Монголын төмөр зам” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Б.Цэнгэл хэллээ.

Мөн Зам, тээврийн хөгжлийн яамны эх сурвалж “Тавантолгой ордын нүүрсний төслийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам хариуцаж буйн хувьд эхлээд Shenhua компанитай тохиролцож, шийдвэрлэсний дараа төмөр замын төсөл нь хөдөлнө” гээд уулзалтын тов энэ долоо хоногт байх магадлалтайг хэллээ. Харин энэ талаар УУХҮЯнаас лавлахад мэдээлэл өгөх албан тушаалтан нь байхгүй байна гэдэг тайлбар өгсөн юм. “Тавантолгой төмөр зам” компани Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам барих барилгын ажлыг үргэлжлүүлэхэд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг урьдчилсан борлуулалт хийх замаар босгохоор тогтсон юм. Өмнө нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд уг төслийн санхүүжилтийг шийдэхээр ажиллаж байсан ч амжилтгүй болсон билээ.

  • Төмөр замын төслийг урагшлуулахад “Шинхуа”-тай хэлэлцээ хийх үүрэг өгсөн гэв.
  • Төмөр зам ашиглалтад орвол одоогийн нүүрсний тээврийн зардал 50 хувиар буурч, өрсөлдөх чадвар нэмэгдэнэ.
  • Шивээхүрэн-Сэхэ чиглэлийн төмөр замыг өргөн, нарийн аль царигаар барихаа тохиролцох юм байна.

Тиймээс гадаад, дотоодын хөрөнгө оруулагчидтай хамтрах нь санхүүжилтээ шийдэх хоёр дахь хувилбар болж байгаа юм. Хэрэв жилд 30 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай уг төмөр зам ашиглалтад орвол одоогийн тээврийн зардал 50 хувиар буурч, нүүрсний өрсөлдөх чадвар нэмэгдэнэ гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Нүүрсний экспортыг төмөр замаар бус авто тээврээр хийж буйгаас тонн тутамдаа 20 гаруй ам.доллар илүү төлдөг. Үүний улмаас жил бүр 200 сая ам.доллар алдаж буйг Б.Цэнгэл сануулж байсан удаатай. Ийн өртөг өндөртэй авто замын тээвэр нь нүүрсний экспортын орлого жилд 0.5-1 тэрбум ам.доллараар нэмэгдэх боломжийг боомилж байсан юм. Харин Тавантолгой ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар уурхай, нүүрс баяжуулах үйлдвэр, түүнийг дагасан дэд бүтцийн төслүүдээс жилд дунджаар 2.8 тэрбум ам.долларын экспортын орлого, улсын төсөвт жил бүр 400 саяас 1.1 тэрбум ам.долларын орлого төвлөрөх боломжтой болж байгаа юм.

Харин МАК, SGS, “Өсөх зоос” гэсэн хувийн хэвшлийн төлөөлөл болон төрийн түншлэл дор урагшилж буй Ши вээ хүрэ н-Сэ хэ чиглэлийн төмөр замыг өргөн, нарийн аль царигаар барихаа тохирч, холбогдох яамдаас санал авах үүрэг өгсөн байна. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн хувьд “Шинэ төмөр зам” төслийг 2012 оноос хойш хариуцаж ирсэн. Тэгвэл “Тавантолгой төмөр зам” компани бий болсноор төсөлд багтсан ТавантолгойГашуунсухайт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр болж байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын ажил эхэлсэн бөгөөд газар шорооны нийт ажлын явц 68 хувьтай байгаа юм. Тавантолгойн ордын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхэд, ялангуяа хөрөнгө оруулагчдын анхааралд оруулахад Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам гол үүрэгтэй билээ.

                                                                                                       Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?