ЭЕШ-ЫГ 77 НАСТАЙ ИРГЭН ӨГЧЭЭ

Сэтгүүлчийн үг

ОХУ-д болсон энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад /ЭЕШ/ 77 настай иргэн оролцжээ. Тэрбээр математик болон физикийн хичээлээр ЭЕШ өгсөн байна.

 Энэ жилийн ЭЕШ-ын хамгийн ахмад настай оролцогч тэрбээр 1941 оны 1 дүгээр сарын 18-нд төржээ.  Харин энэ шалгалтанд оролцсон хамгийн залуу хүмүүс нь 13 болон 14 настай 2 сурагч байсан аж. Тэд орос хэл, англи хэл, нийгмийн ухаан, зохион бичлэг болон математикийн шалгалтуудыг өгсөн байна.
 
ОХУ-д өнгөрсөн 5 дугаар сарын 28-наас энэ сарын 2 хүртэл явагдсан ЭЕШ-д нийт 730 мянган хүн оролцжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?