ХОВД АЙМАГ: "ДӨРГЭНЭ ХАТАН" ЖУУЛЧНЫ БААЗ НЭЭГДЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Түүхэнд домог болж мөнхөрсөн монголын “Дөргөнэ хатан”-ы нэртэй байгаль аялал жуулчлалын эко бааз  Ховд аймгийн Чандмань сумын нутаг  Бумбат хайрхан уулын ар хормой болох Таван харын тал хэмээх нуур хэвгий тал үргэлжилж говийн жижигхэн алаг чулуун хайргаар хучигдсан өвөрмөц тогтоцтой байгалийн үзэсгэлэн бүрдсэн газар байрлажээ.

Дөргөнэ хатан” эко бааз бүтэц зохион байгуулалт, үйлчилгээ, үйл ажиллагааны хувьд нутгийн иргэдийн оролцоотой “Сутай хайрхан” эко  баазтай адил түвшинд хөгжиж тохижсон байна.
Харин уулын сэрүүн бүс  Сутай хайрхан эко баз  нэг өдрийн дотор дөрвөн улирлын өнгийг мэдрүүлдэг бол

Дөргөн нуур говийн дулаан уур амьсгал мэдрэгдэж Дөргөн нуурын хөвөөнд усанд сэлж, говийн хайрган чулуун дээр хэвтэж наранд биеэ шарж, нуурын усанд завиар аялах гайхамшгийг мэдэрнэ.
Дөргөнэ хатан” хэмээн эко аялал жуулчны баазыг нэрийдсэн нь Өгэдэй хааны хатан Дөргөнэ нөхрийгөө нас барсны дараа 1241-1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан түүхэн хүн аж.
Нуурын баруун талд Алтайн салбар Жаргалант хайрхан уулын ар хормой болох Таван Харын тал Сээх нуур руу хэвгий бэл үргэлжилж говийн түмэн өнгийн хайргаар Дөргөн нуурын эрэг хучигдсан байна.  Дөргөн нуур гадагш  урсгалгүй учир нэлээд давсжсан, зөөлөн устай их зөөлөн устай юм.
Монголчууд амралтаараа заавал гадаадад аялах биш эх орныхоо байгалийн сайхнаар явмаар, аялмаар байна гэж ярих болсон. Үнэхээр тийм. Монгол орон тэр дундаа Алтай салбар уулс Ховд аймгийн нутгийн байгалийн сайхан, үзэсгэлэнт газрууд үнэхээр сэтгэл татам.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Дөргөн нуур эко бааз байгуулагдсанаар баруун таван аймгийн  аялагч, жуулчдыг тоог нэмэгдүүлж, хил залгаа малчдын орлогын эх үүсвэр нэмэгдэх боломж бүрдэж байна.
Эко аялал жуулчлалын баазтай болсноор малчид бэлчээр, ус, ан амьтан үнэт зүйлээ хамгаалах, сүү сааль, мал мах нийлүүлэх, ноосон бүтээгдэхүүн гар урлалаар ашиг орлого олох боломж бүрдэж байгаа юм.

“Дөргөнэ хатан” эко аялал жуулчлалын баазыг зорьж ирсэн гадаад жуулчин, анхны зочин Германаас ирсэн Сумитэй нуурын хөвөөнд уулзсан юм. Тэр, энэ жуулчны бааз цэвэрхэн, ариун цэврийн байгууламж шийдэгдсэн, халуун усанд орох газартай их тохилог юм. Бас хоол нь амттай. Нууранд завиар аялах сайхан санагдлаа. Шөнө унтаж байхад нуурын усны долгионы чимээ сонсох үнэхээр сайхан байсан. Байгаль нь тал, говь хосолсон өвөрмөц тогтоцтой, Дөргөн нуур нь сэтгэл татам юм. Би дараа жил ирж энд тэмээ унахыг хүсэж байна. Дараа жил  би дахиад  ирнээ гэв.
Хааяа хүмүүс Дөргөн нууранд очиж, аялахдаа хог хаягдлаа хаяад буцдаг байсан бол одоо жинхэнэ стандартад нийцсэн эко аяллын бааз болон хөгжиж, нутгийн иргэд байгалиа ч хамгаалж, ашиг орлогоо ч арвижуулах суурь Дөргөн нуурын хөвөөнд бий боллоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

"Нутгийн иргэддээ түшиглэсэн байгаль хамгаалал" төслийн удирдагч Д.Цэвээнравдан “Бид нэг жилийн хугацаанд олон удаагийн сургалт, шилдэг эрдэмтэдтэй хамтарч судалгаа явуулж байгаль хамгаалах арга, газар нутгаа хариуцан хамгаалах ажил өрнүүлж байна. Малчдын сэтгэлгээ их өөр болсон, мал хэт их өсөж бэлчээрийн даац хэтэрч малын ашиг шим, үр өгөөж муудаж, зэрлэг ан амьтад үхэж хорогдох болсон. Тийм учраас мянган мал малтай хүн хүч, хүрэлцэхгүй, ашиг шимийг нь эдэлж чадахгүйд хүрч байгаа нь нууц биш. Иймд малаас өөр ямар эх үүсвэрээс орлогоо нэмэгдүүлэх боломжтой вэ гэхээр нутгийн иргэд давуу талаа ашиглан өртөг нэмж ажиллах хэрэгтэй болж байна. Энэ нь байгалийн үзэсгэлэнт газар амрах хүмүүсийг хүлээн авч, орлого нэмэгдүүлэх, үүсвэр бий болгож, олсон орлогын тодорхой хувийг, байгаль хамгаалах үйлсэд зарцуулах санаачлага нутгийн иргэд гаргасныг төсөл хөтөлбөр, сумын ИТХ, багийн түвшинд дэмжсэн. Олон улсын байгаль хамгаалах байгууллага нутгийн иргэд өвөг дээдсээс өвлөж ирсэн газар нутгаа хамгаалахаас гадна амьжиргаагаа дээшлүүлэх, өөр боломж байна гэдгийг дээрх амралт аялал жуулчлалын эко баазын жишээ харуулж байна" гэлээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?