МЕЛАНЬЯГИЙН ЦАРАЙНЫ ХУВИРАЛ ОЛНЫ АНХААРЛЫГ ТАТЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Хельсинки хотод болсон дээд хэмжээний уулзалтын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон түүний гэргий Меланья Трамп нарын ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай гар барин мэндчилж байсан бичлэгийг “Daily Mail” цахим хуудас нийтэлжээ.

ОХУ-ын төрийн тэргүүнтэй гар барихдаа инээмсэглэж байсан АНУ-ын тэргүүн хатагтайн царайны хувирал хэрхэн огцом өөрчлөгдөж байгаа нь уг бичлэгээс харагдах бөгөөд түүний энэ үйлдэл нь олон нийтийн сүлжээний хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татжээ.

В.Путинтай гар барьсан Меланья Трамп айж эмээсэн байдалтай харагдаж байсан гэж “Daily Mail” сонин тэмдэглэжээ. Харин үүнтэй санал нийлэхгүй байгаагаа “Твиттер”-ийн зарим хэрэглэгч илэрхийлсэн байна. "Меланья Трампын царайны хувирал байнга л хурдан өөрчлөгдөж байдаг. Энэ нь тэрбээр айж эмээсэн гэсэн үг биш юм" гэсэн тайлбарыг нэгэн хэрэглэгч өгсөн байна. Олон нийтийн сүлжээнд түүний биеэ авч яваа байдлын талаар шуугих нь цөөнгүй юм.    
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?