ЦАГДААГИЙН АЛБАНЫ ТҮҮХ

Сэтгүүлчийн үг

             1916 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын Засгийн газар “Нийслэл хүрээний /өнөөгийн Улаанбаатар хот/ тойрон газруудыг цагдан сэргийлэх дүрэм”-ийг баталж орчин үеийн цагдаагийн байгууллагын үндсийг тавьсан байна. Богд хаант Монгол Улсын Цэргийн яамны харъяа байгуулагдсан Нийслэлийн цагдаагийн газарт улсын засаг захиргааны нэгж бүрийг хариуцсан цагдаагийн алба хаагчдыг томилон эрх үүрэг хүлээлгэн ажиллуулж байсан тул энэ үеэс Үндэсний цагдаагийн газрын тогтолцоо бүрэлдсэн гэж үздэг. 

            1921 оны 07 дугаар сарын 19-ний өдөр Монгол Улсын Ардын Засгийн газрын зургадугаар хурлаар цагдан сэргийлэх байгууллагыг “Сэргийлэх цэрэг” нэрээр Цэргийн яамны харъяа дахин байгуулж, хуулийн биелэлтэд хяналт тавих, гэмт хэрэгтэй тэмцэх, олон нийтийн хэв журам хамгаалах зэрэг орчин үеийн цагдаагийн байгууллагын чиг үүргийг хүлээх болсон байна.

            1921-1990 оныг хүртэл цагдаагийн байгууллага нь дотоод хэргийн яам, нийгмийг аюулаас хамгаалах яамны харъяанд хууль сахиулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэгтэй тэмцэх үүргийг хот суурин газар, орон нутагт нэгдсэн зохион байгуулалтаар удирдаж, төрийн чиг үүргийг олон нийтийн дэмжлэг оролцоогоор хэрэгжүүлж ирсэн байна.      

            1990 оны улс төр, нийгэм, эдийн засгийн өөрчлөлтийн улмаас Цагдаагийн ерөнхий газар байгуулагдаж, 1996 оноос Хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын харъяанд тохируулагч агентлаг болон өөрчлөгдөж хууль сахиулах чиг үүргийг гүйцэтгэж байна.

  • Нийслэл хүрээний тойрон газруудыг цагдан сэргийлэх дүрэм хэмжээ, 1916 он
  • Цагдан цээрлүүлснийг зөрчигсдийг яллах хууль, 1923 он
  • Цагдан сэргийлэх хорооны дүрэм хэмжээ, 1923 он
  • БНМАУ-ын цагдан сэргийлэх газрын дүрэм, 1926 он
  • Цагдан сэргийлэх газрын дагаж явах дүрэм, 1928 он
  • БНМАУ-ын цагдан сэргийлэхийн тухай дүрэм, 1934 он
  • Дотоод явдлын яамны харъяа улсын цагдан сэргийлэх газрын дүрэм, 1942 он
  • Дотоод явдлын яамны харъяа улсын цагдан сэргийлэхийн дүрэм, 1955 он
  • БНМАУ-ын улсын цагдан сэргийлэх байгууллагын дүрэм, 1963 он
  • БНМАУ-ын цагдан сэргийлэх байгууллагын тухай дүрэм, 1985 он
  • Монгол Улсын цагдаагийн байгууллагын тухай хууль, 1993 он
  • Цагдаагийн албаны тухай хууль, 2013 он.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?