ТҮЦ-ҮҮДИЙГ НҮҮЛГЭЖ, АВТОБУСНЫ ЖИШИГ БУУДАЛ БАРИНА

Сэтгүүлчийн үг

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас  “Жэй Си Дэко Монголиа” компанитай байгуулсан санамж бичгийн хүрээнд энэ онд 50 автобусны буудлыг олон улсын жишигт нийцүүлэн тохижуулахаар болсон.

Тодруулбал, Сүхбаатар дүүргийн Долоон буудал 17-р сургуулийн замын зүүн, 32-ын тойрог зүүн, Ногоон нуурын буудал,  Шинэ замын зүүн, баруун тал, Их тойруу Ардын эрх /Үндэсний шуудан/ сонины урд, 100 айл Сүхбаатар нэгдсэн эмнэлгийн буудал, Нарны зам Энхтайваны гүүрний хойд тал зэрэг  байршлуудад саравч, мэдээллийн самбар, сандал, зориулалтын хогийн сав, чиглэлийн маршрут бүхий орчин үеийн шийдэлтэй автобусны буудал барих аж.

Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Мэргэжлийн Хяналт, Газрын алба, Онцгой байдлын хэлтсүүд хамтран дээрх байршлуудад байгаа ТҮЦ-үүдийг нүүлгэж, газар чөлөөлөх бэлтгэл ажлыг ханган ажиллаж эхлээд байна.
 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?