ШАДАР САЙД Ө.ЭНХТҮВШИН ТА БАЯН-ӨЛГИЙД ХЭЗЭЭ ОЧИХ ВЭ?

Сэтгүүлчийн үг

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод энэ сарын 14-16-ны өдрүүдэд буусан уулын үерт 530 өрхийн 2512 иргэн болон аймгийн Мэргэжлийн хяналтын газар, хүүхдийн дөрөвдүгээр цэцэрлэг өртсөн талаар аймгийн Онцгой комиссоос мэдээллээ.

Үерийн гамшгийн голомтоос нийтдээ 449 иргэнийг аюулгүй газарт татан гаргаж, 163 иргэнийг түр хорогдох байранд байрлуулсан бөгөөд 43 айлыг нүүлгэн шилжүүлээд байна. 

Улсын Онцгой комиссын шийдвэрээр Онцгой байдлын ерөнхий газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайханаар ахлуулсан ажлын хэсэг өчигдөр Өлгий хотод ажиллаж байна. Тус ажлын хэсгийн ахлагчийн тайлбарласнаар энэ удаагийн үерийн хохирлын хэмжээ 2016 оны долдугаар сарын 10-ны өдөр буусан үерийн хохирлоос урьдчилсан байдлаар тав дахин их гарахаар байна.   

Эх орны баруун хязгаарт олон мянган иргэн үерийн улмаас хохирол амсч, олон зуун айл өрх орон гэргүй болсон энэ хэцүү цаг үед Шадар сайд Ө.Энхтүвшин Та өөрийн биеэр очиж ажиллан, иргэдээ хүнд нөхцөлөөс гарахад яаралтай арга хэмжээ авах онцгой шаардлага тулгарсан байна. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?