ШҮДНИЙ 10 ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

НМХГ-аас БГД-т үйл ажиллагаа явуулж буй нийт 89 шүдний эмнэлгээс 45 эмнэлэгт хяналт шалгалт хийх хувиарийн дагуу холбогдох мэргэжилтнүүдтэй хамтран хяналт шалгалт хийжээ.

Шалгалтын явцад эмчлэх үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн хугацаа нь дууссан, шалгалтад ороод тэнцээгүй, улмаар эмчлэх эрхийн зөвшөөрөлгүй эмчилгээ үйлчилгээ явуулж байсан нэг их эмчид холбогдох хуулийн заалтаар 300 мянган төгрөгийн шийтгэвэр ногдуулж, албан даалгавар хүргүүлж, зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ.

Мөн шалгалтын явцад хаяг байршилдаа байхгүй, үйл ажиллагаа явуулаагүй, хяналт шалгалтад хамрагдаагүй, үйл ажиллагаа нь хангалтгүй байсан нийт 10 эмнэлгийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх саналыг НЭМГ-т хүргүүлсэн байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?