ҮЕРТ НЭРВЭГДСЭН 320 ОРЧИМ ХҮҮХЭД ТҮР ХОРГОДОХ БАЙРАНД АМЬДАРЧ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Баян-Өлгий аймгийн Өлгий хотод болсон үерийн гамшигт нэрвэгдэн орон гэргүй болсон 207 өрхийн  318 хүүхэд хорогдох байруудад амьдарч байна.

Тэдний дотор 0-5 насны 176, 6-10 насны 111, 11-15 насны 105, 16-18 насны 33, хөгжлийн бэрхшээлтэй зургаа, хагас өнчин 28, бүтэн өнчин хоёр хүүхэд байгаа аж. Мөн нэг хүүхэд бэртэл авч, 20 хүүхэд баримт бичиггүй болжээ.

Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүхээр ахлуулсан ажлын хэсэг Улаанбаатар хотоос ирж, энэ өдрүүдэд гамшгийн голомтод ажиллаж байна. Тэрбээр аймгийн Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газартай хамтран үерт нэрвэгдсэн айл өрхүүдийн орчны эрсдэлийн үнэлгээг хийж байгаа юм.

Түүний тайлбарласнаар ирэх даваа гарагаас гамшигт нэрвэгдэн түр хорогдох байруудад амьдарч байгаа иргэдийн дундаас орон байргүй, нярай хүүхэдтэй өрхүүд, эцэг, эх, асран хамгаалагчгүй хүүхдүүдийг тусгаарлан Өлгий сумын тавдугаар цэцэрлэгт байрлуулж, ирэх долоо хоногийн баасан гараг хүртэл шаардагдах тусламж, дэмжлэг үзүүлэх ажээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?