ТӨРИЙН ОРДНЫ ЗҮҮН ТАЛЫН БАРИЛГАД ГАЛ ГАРАВ

Сэтгүүлчийн үг

Төрийн ордны зүүн талд орших, хуучнаар 'Сүхбаатар хэвлэх үйлдвэр'-ийн байранд өнөөдөр /2018.07.23/ гал гарчээ. Галын тухай дуудлага өглөөгүүр буюу 06.09 цагийн үед Нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн байна. 

Галын дуудлага авсан даруйдаа Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ажиллаж, галыг унтраажээ. Урьдчилсан байдлаар гал цахилгааны утаснаас үүдэлтэй байж болзошгүй. Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоохоор ажиллаж буй юм.

Нийслэлийн өмчийн харилцааны газраас өнгөрсөн 2015 онд дээрх барилгыг нээлттэй худалдаанд оруулснаар “Таван богд” групп худалдан авсан юм.

Ингэснээр балгас болсон барилгыг шинэчлэн засаж эхэлсэн. Энэ намар ашиглалтад оруулахаар дотор заслын ажилдаа ороод байх үед гал гарлаа. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?