ЕРӨНХИЙ САЙДЫН ТУСЛАХААР АЖИЛЛАЖ БАЙСАН Н.ЭНХБААТАРЫГ СААТУУЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслахаар ажиллаж байсан Н.Энхбаатарыг Авлигатай тэмцэх газраас саатуулжээ.

Түүнийг 600 сая төгрөгийн авлигын хэргээр саатуулсан гэх албан бус мэдээлэл байгаа бөгөөд энэ талаар АТГ-аас “Саатуулсан нь үнэн гэдгээс илүү мэдээлэл албан ёсоор алга байна. Прокурорын зөвшөөрөлгүйгээр мэдээлэх боломжгүй” гэсэн тайлбарыг өглөө. 

Маргааш буюу долдугаар сарын 25-ны өдөр Авлигатай тэмцэх газраас сар бүр хийдэг хэвлэлийн хурлыг хийх товтой байна. Энэ үеэр дээрх хэргийн талаар дэлгэрэнгүй тайлбар өгч магадгүй. 

                                                        Эх сурвалж: gogo.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?