ФЕЙСБҮҮК БНХАУ-Д САЛБАРАА НЭЭНЭ

Сэтгүүлчийн үг

Фэйсбүүк компани БНХАУ-д салбараа нээх зөвшөөрөл авсан байна. Ингэснээр тус компани Фэйсбүүкийг хориглосон тус улсын ашиг өндөртэй зах зээлд нэвтрэх эхний алхмаа хийжээ.

Хятадад нээх гэж буй салбар тус улсын мэдээллийн салбарыг хөгжүүлэгчид, шинийг санаачлагчид болон шинээр бизнес эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх шинэчлэлийн төв болох юм гэж компани мэдэгдлээ.

Фэйсбүүк компани Хятадад салбараа нээх юм бол энэ нь тус компанийн хувьд Хятадын зах зээлд албан ёсоор анх удаа хөл тавьж байгаа явдал болох юм. Гэсэн хэдий ч салбар нээх зөвшөөрлийг БНХАУ-ын Засгийн газрын харьяа агентлагийн цахим хуудаснаас утгасан байгаагаас үзвэл зарим нэг хүндрэл гарч болзошгүй байна гэж “New York Times” сонин мэдээлжээ.

БНХАУ нь дэлхий дээрх олон нийтийн хэвлэлийн сүлжээний хамгийн том зах зээл боловч твиттер, фэйсбүүк, "YouTube" зэрэг цахим хуудсыг ашиглахыг хориглодог билээ. Эдгээрийн оронд Хятадын иргэд Засгийн газраас хянах боломжтой Weibo, Renren, YouKu зэрэг дотоодын олон нийтийн цахим сүлжээг ашиглах эрхтэй байдаг ажээ.

Харин Фэйсбүүк компанийг үүсгэн байгуулагч Марк Зукерберг Мандарин хятад хэл сурч байгаа гэх зэргээр БНХАУ-ын албаны хүмүүсийн сэтгэлийг татах алхмууд хийгээд амжсан байна.

Тус компани Хятадын өмнөд нутгийн Ханжоу хотод салбараа бүртгүүлсэн бөгөөд 30 сая фунтын хөрөнгө оруулалт байна гэж “Reuters”, “New York Times” сонинд мэдээлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?