З.БАЯНСЭЛЭНГИЙН ШҮҮХ ХУРАЛ ХОЙШИЛЛОО

Сэтгүүлчийн үг

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгэд холбогдох албан тушаал, авлигын хэргийг АТГ-аас шалгаж дуусаад, прокурорын байгууллагад шилжүүлсэн талаар мэдээлж байсан билээ. Тэгвэл энэ хэргийг дэнслэх шүүх хурал өнөөдөр 09.00 цагт Сонгинохайрхан дүүргийн шүүхэд товлогдсон байсан ч хойшилжээ. Хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хурлыг ирэх наймдугаар сарын 6-н болгосон тухай мэдээллийг албан эх сурвалж өглөө.  

УИХ-ын гишүүн асан З.Баянсэлэнгийг 2014-2016 онд Барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж “Бэрэн групп” ХХК-ийн барьсан “Хангай” хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүйгээр худалдан авч улсын төсөвт 972.4 сая төгрөгийн хохирол учруулсан байж болзошгүй гэж буруутгаж байгаа юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?