"АУМ ШИНРИКЁ" БҮЛГИЙН 6 ГИШҮҮНИЙГ ЦААЗАЛЛАА

Сэтгүүлчийн үг

Японы “Аум Шинрикё” гэх шашны бүлгэмийг үүсгэн байгуулагч, толгойлогч Шоко Асахараг бусад гишүүдийн хамтаар энэ сарын 7-нд дүүжилж, цаазаар авсан билээ. Тэгвэл өнөөдөр тус бүлгийн үлдсэн зургаан гишүүнийг цаазаар авсан талаар “Ройтерс” агентлаг мэдээлэв.

 

 

Тус бүлэглэлийнхэн 1995 оны гуравдугаар сард сарин гэх химийн бодисыг Токиогийн метронд цацаж, улмаар 29 хүн харамсалтайгаар амиа алдахад хүргэсэн юм.

 

Мөн олон хүн амиа алдахаас гадна 6200 орчим хүн эрүүл мэндээрээ хохирч, удаан хугацааны турш эмчилгээ хийлгэжээ.

 

Эрх баригчид энэхүү халдлагыг "Аум Шинрикё" бүлгэмийг зохион байгуулсан хэмээж, толгойлогч болон бусад гишүүдэд нь ялын дээд хэмжээ оноосон юм. Энэхүү халдлагаас сарын орчмын дараахан цагдаагийнхан тэднийг баривчилжээ.

 

2006 онд Дээд шүүх тэднийг буруутай хэмээн үзэж, ялын дээд хэмжээ оноосон билээ. Албаныхан ийнхүү 12 жилийн дараа ялыг гүйцэтгэсэн байна.

 

Шоко Асахараг дээрх метроны халдлагаас гадна “Аум Шинрикё” бүлэглэлд элссэн хүүхдүүдийг чөлөөлөх кампанит ажил зохион байгуулж байсан өмгөөлөгч Цуцуми Сакамотогийн үхэлд буруутгажээ.

 

1989 онд өмгөөлөгч эр эхнэр болон хүүгийнхээ хамтаар Токио хот дахь гэртээ амиа алдсан байдалтай олдож байсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?