ГЭРЭЛТ ГУДАМЖНЫ ЗАМ УРСЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Гэрэлт гудамжийн замыг будсан нь борооны усанд арилж урссан талаар уг ажлыг гүйцэтгэгч “Жоби” төвийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэрбээр:

“Худалдаа аж үйлдвэрийн танхим дээр болсон нийслэлийн аж ахуйн нэгжүүдийн хурал дээр манай байгууллага өөрийн хөрөнгөөр нийслэлдээ ямар нэг бүтээн байгуулалт хийе гэдэг санал гаргасан. Үүнийг нийслэлийн Засаг дарга С.Батболд дэмжиж “Гэрэлт гудамж”-нд зөвшөөрөл олгосон. Энэ дагуу 10 гаруй сая төгрөгийн ажил хийсэн боловч харамсалтай нь үргэлжилсэн борооны улмаас будаг урсчихлаа.

Уг нь будгийг хоёр удаа давхарлаж хийх ёстой, мөн бэхжүүлэхийн тулд 4-5 хоног шаардлагатай байсан. Гэвч замын хөдөлгөөнийг хэвийн болгох үүднээс хоёр дахь үеэ давхарлаж чадаагүй. Энэ ажилд нийслэл болон улсын төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Зам хааж, энэ ажлыг хийсэн тул та бүхнээс уучлал гуйж байна.

Бид зам засварынхантай зөвшилцөөд дахин будаж, засварлана.

Манайх монгол улсад хамгийн анх удаа замын тэмдэглэгээний будаг үйлдвэрлэж байгаа компани. Герман технологиор үйлдвэрлэг тул сая үүссэн асуудлыг баримтжуулаад Герман руу явуулсан, хариу хүлээж байна” гэв.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?