УМАРД СОЛОНГОС ЦЭРГҮҮДИЙН ШАРИЛЫГ ШИЛЖҮҮЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Солонгосын дайны үеэр амь үрэгдсэн Америкийн цэргийн албан хаагчдын шарилыг Умард Солонгосын эрх баригчид шилжүүлэн өгсөн тухай Цагаан ордны хэвлэлийн албаны нарийн бичгийн дарга Сара Сандерс мэдэгджээ.

“Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагынхаа нэг хэсгийг биелүүллээ. Умард Солонгосын үйлдэл, эерэг өөрчлөлтөд түлхэц үзүүлж буй явдал нь бидэнд урам зориг өгч байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Д.Трамп болон Ким Жөн Ун нарын Сингапурт болсон түүхэн уулзалт үр дүнтэй болсныг нотлох хамтарсан мэдэгдэлд дөрвөн асуудлыг чухалчлан тусгасны нэг нь Солонгосын дайны үеэр олзлогдсон болон сураггүй алга болсон цэргийн албан хаагчдын шарилыг шилжүүлэн өгөх байсан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?