ERDENETNEWS:ЭМИЙН САНГУУД 17-33 ХУВИАР ҮНЭЭ НЭМДЭГ БАЙНА.

Сэтгүүлчийн үг

Аймгийн ЗДТГ-аас Эрүүл мэндийн газартай хамтран  иргэдээс ирүүлсэн хүсэлтийн дагуу эмийн сангуудад шалгалт хийжээ. Энэ удаад эмийн үнийн талаар нарийвчлан судалсан байна. Иргэдийн хувьд эмийн сангуудаар худалдаж  буй өргөн хэрэглээний эмийн үнэ харилцан адилгүй, зарим тохиолдолд хэт өндөр байдагт төрийн зүгээс хянаж, шалгахыг хүссэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг 23 төрлийн 813 нэр төрлийн эмнээс өргөн хэрэглээний 14 нэр төрлийн 31 эмийг иргэд хамгийн их хэрэглэдэг байна.

Хотын хэмжээнд ажиллаж байгаа эмийн сангуудын зарим нь Улаанбаатараас шууд татан авалт хийдэг бол дийлэнх нь Эрдэнэтэд ажилладаг Эм ханган нийлүүлэх төвөөс бөөний үнээр эмээ татдаг байна. Шалгалтынхан эмийн бөөний төвүүдийн болон эмийн сангуудын жижиглэнгээр худалдаж байгаа эмүүдэд үнийн судалгаа хийхэд тэд 17-33 хувиар үнээ нэмдэг нь болохыг тогтоожээ. Тухайлбал, Жаргалант сумын “Алтай” эмийн сан 17 хувиар, Хүрэнбулаг багийн “Алтанзул” эмийн сан 25 хувиар,  Уртын голд байрлах “Бамбай” эмийн сан 27 хувиар, Оюут багт байрлах “Дархан сүлд” эмийн сан 30 хувиар тус тус эмийн үнээ нэмдэг байжээ. МөнОюут багийн “Жинст” эмийн сан 19 хувиар, Дэнж багийн “Тайга” эмийн сан 33 хувиар, Их залуу багт байрлах “Тамир” эмийн сан 28 хувиар бөөний төвөөс худалдан авсан үнэн дээрээ үнэ нэмж зардаг болох нь аймгийн ЗДТГ-аас хийсэн шалгалтаар тогтоогдсон байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    tuyamaa [66.181.161.xxx]

    zarim emn sand meregjiln bus humuus ajildag bha emee hediid ymar hemjeegeer yaj hergleh talaar zowlolgooch ogch chaddaggui humuus zogsoj bdgsh de deern ash muutai awbal aw bel bai gsn ynztai elegee tewreedl zogsd bdg estoi es surthuungui hudla unench gsn ineemseglel toudruld emchnhe bichseni dagu herglerei ghdl hun setgelere l edgechihdeg bhgui yu tm es surthuun emihnd bhgui bson ym bnle

  • Зочин

    duulga [66.181.161.xxx]

    ugasa booni tows awsan emn dere 15% hhguil ym bol emn san ajiluuld ydgn

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?