ЗАМ ТЭЭВРИЙН ХАРИУЦЛАГАГҮЙ САЙД НАРЫГ АРД ТҮМЭН ОГЦРУУЛНА

Сэтгүүлчийн үг

Монгол төрд хариуцлагагүйн зуд нүүрлэнэ нүүрлэнэ гэхэд өнөөдрийнх шиг гутамшигтайгаар хариуцлага алдаж байсан түүх байхгүй юм. Н.Энхбаярын хөлийг гозолзуулсан шөнө Монгол даяараа үзэж суухад Хууль зүйн сайд Ц.Нямдорж нь “гэртээ зурагтгүй” учир хараагүй, мэдээгүй, сонсоогүй  гэсэн.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Та  бүх төрлийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугиж буй Зам тээврийн салбарын талаарх үнэн, бодит мэдээллийг үзэхгүй, харахгүй, сонсохгүй байна гэж үү?  Та Зам тээврийн сайд Ж.Бат-Эрдэнэ, дэд сайд 8-р ангийн боловсолтой Б.Цогтгэрэл нарт хариуцлага тооцож огцруулахгүй бол АРД ТҮМЭН ОГЦРУУЛНА.

Охин минь өнөөдөржин уйлж ээж нь дагаж уйлж, би ч бас аньсага нойтогнож бүгдээрээ сэтгэл өвдөж өнжлөө. Охиний минь ангийн хүүгийн гэр бүл осолд орж хүү эмээгийн хамт нас барж, ээж, 2 охин дүү нь гэмтэж, ээж нь ухаангүй байна. Дарханы зам гэж амьтаны амь авдаг аранга байна аа. Тэр зам дээр нүд ирмэхийн зуур нэгэн гэр бүл тэр чигтээ сүйрч, хүний амь хэд хэдээрээ үрэгдлээ даанч харамсалтай. Хамгийн харамсалтай нь Дарханы замд... гэх мэдээллийг хичнээн ч олныг сонсож, ийм тохиолдол хэвийн үзэгдэл болжээ. Энэ замын муугаас болж хичнээн жил хичнээн олон хүүхэд, хичнээн олон ээж аав, хичнээн олон эмээ өвөө осолдож, хичнээн олон гэр бүл сүйрэв. Та нарыг архидаж, нэгийгээ хонь шиг өрлөж тоглож байх зуур хичнээн зүрх шархалж, хичнээн сэтгэл шаналж, хичнээн хүүхэд өнчирөв. Зөвхөн өчигдөрийн ганцхан мэдээгээр л гэхэд та 2-той холбоотой 3 осол гарч 3 хүн хүн амь үрэгдсэн тухай сонсож харлаа. Ингэж хөгжүүлэхгүй ээ одоо болно. Та хоёрт инээх нь бүү хэл түмний царай харах ч эрх байхгүй. Ирэх 7 хоногт суудлаа өг. Үгүй гэвэл би зөвхөн та хоёрыг огцруулах тэмцэлийг хүчтэй хийх болно. Охиний минь төдийгүй нэг ангийн 19 хүүхэд тэр чигтээ уйлж 19 гэр бүл, 19 эцэг эх уйлж, сэтгэл нь өвдөж өнжив. Одоо өвдсөөр байна. Тиймээ одоо болно. Та нарын архидах нэгийгээ алах чинь огт сонин биш байна. Зүгээр л дарханы замын муугаас осолдож эмээтэйгээ үрэгдсэн 10-р ангийн хүүгийн төлөө та хоёр огцрох ёстой. Шүдний эмч болно гэдэг байсан гээд л уйлах, хэнтэй ч мууддаггүй байсан гээд л уйлах, тоондоо маш сайн байсан гээд уйлах охиний минь харууслын нулимсны төдийгүй энэ олон түмний улаан цус, гашуун нулимсны төлөөсийг эхлээд суудлаар чинь төлүүлэх болно АМЛАЯ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    ЗОЧИН [64.119.17.xxx]

    Энэ дарваан харын гайгаар бүхэл бүтэн салбар уналтанд орлоо. Үнэхээр Хүрэлсүх ерөнхий сайд та энэ дарвааныг зайлуудж намын, цаашлаад улс орныхоо нэр төрийг авраачээ

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?