СТАЛИНЫ НҮҮРНИЙ ХЭВ 17,3 МЯНГАН ДОЛЛАРООР ЗАРАГДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Их Британийн “The Canterbury Auction Galleries” дуудлага худалдааны төв дээр Иосиф Сталины нүүрний хэв 17,3 мянган ам.доллароор зарагджээ. Энэ талаар тус дуудлага худалдааны газрын албан ёсны сайтад мэдээлсэн байна. И. В. Сталины нүүр болон гарын хүрэл цутгамал хэвийг худалдан авсан хүний нэрийг дурдаагүй байна. Дуудлага худалдааны газрын ажилтан Дэн Пондерын мэдэгдсэнээр, уг хэвийг тус улсын иргэн дуудлага худалдаанд тавиад удаагүй байсан ба тэрээр уг хэвийг өвөөгийнхөө байшингийн дээврээс  олсжээ. Түүний өвөө нь далайн худалдаачин байсан юм байна. Энд онцлон тэмдэглэхэд уг хэвийг Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Холбоот Орос улсын Дүрслэх урлагийн академийн дэд ерөнхийлөгч байсан алдарт уран барималч Матвей Манизер бүтээсэн ажээ.

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?