ЗТХ-ИЙН ДЭД САЙДААР Л.ХАЛТАРЫГ ТОМИЛОХ САНАЛЫГ ДЭМЖЛЭЭ

Сэтгүүлчийн үг

МАН-ын удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж ЗТХ-ийн дэд сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн байна. Уг хурлаас гаргасан шийдвэрийн талаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Өнөөдрийн хуралдаанаар ЗТХ-ийн дэд сайдыг томилох асуудал хэлэлцлээ. Хурлаар ЗТХ-ийн дэд сайдаар ажиллах боломжтой 7 хүний нэр яригдсан. Ингээд мэргэжлийн болон ажлын дадлага туршлага өндөртэй хэмээн үзэж “Улаанбаатар төмөр зам”-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан орлогч дарга Л.Халтарыг ЗТХ-ийн дэд сайдаар томилох санал гаргалаа. Л.Халтар нь төмөр замын салбарт 25 жил ажилласан чадварлаг боловсон хүчин юм. Харин ЗТХ-ийн сайдын томилгооны асуудал яригдаагүй” гэлээ.

Тус намын Хяналтын ерөнхий хороо энэ сарын 03-нд хуралдаж, намын гишүүдийн сахилга, хариуцлага, ур чадварыг дээшлүүлэх тогтоол гарган Удирдах зөвлөлдөө хүргүүлсэн. Уг асуудлыг өнөөдрийн Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, 2016 оны сонгуульд ялалт байгуулсны дараагаар төрийн бүх шатанд томилогдсон МАН-ын гишүүдийн сахилга, хариуцлагыг дээшлүүлэх тогтоол баталжээ Уг тогтоолоор томилогдсон ажилдаа мэргэжлийн ур чадваргүй, ёс зүй, сахилга, хариуцлагагүй ажилласан хүмүүст хатуу хариуцлага тооцох, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангахыг МАН-ын дарга У.Хүрэлсүхэд үүрэг болгожээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?