Т.ГОМБОСҮРЭН НЬ ШИЛДЭГ АЛБАН ХААГЧ БАЙЛАА

Сэтгүүлчийн үг

ЗТХЯ-ны Хяналт шинжилгээ үнэлгээ дотоод аудитын газрын дарга асан  Т.Гомбосүрэнг өнөөдөр 06.00 цагаас Шүүх эмнэлгийн гаднаас сүүлчийн замд нь үдлээ. Түүнийг сүүлчийн замд нь үдэх ёслолд ар гэрийнхэн нь болон яамны ажилчид, найз нөхөд, хамаатан садан нь хүрэлцэн ирсэн байна. 

Т.Гомбосүрэн нь 1980 онд Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн. Тэрбээр 1987 онд Сэлэнгэ аймгийн 1 дүгээр сургуульд элсэн орж, 1997 онд төгссөн. 1997-2001 онд “Сүлд” хууль зүйн дээд сургуульд суралцаж, эрх зүйч мэргэжил эзэмшсэн. Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын харьяа “Удирдлагын академи”-ийг 2016 онд Төрийн захиргааны менежментийн чиглэлээр мэргэшил дээшлүүлж, 2018 онд магистрийн зэрэг хамгаалсан байна.

Т.Гомбосүрэн нь ажил хөдөлмөрийн гараагаа Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн Хуулийн зөвлөх /2000-2001/, Сэлэнгэ аймгийн Ерөнхий боловсролын 2 дугаар сургуульд багш /2001-2002/, Сэлэнгэ аймгийнЗасаг даргын дэргэдэх Хөдөлмөр эрхлэлтийн албанд мэргэжилтэн /2001-2003/, Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн, “Фемида Легал консалтинг” Хууль зүйн товчоонд өмгөөлөгч /2003-2013/, 2013-2016 он хүртэл “Эм-Эл-Эс Партнерс” ХХК-ийн захирал, 2016 оноос өдийг хүртэл Зам, тээврийн хөгжлийн яамны Хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитийн газрын даргаар ажиллаж байв.

Т.Гомбосүрэн нь 18 жил хууль зүйн болон зам, тээврийн салбарт өөрийн хүч хөдөлмөр, авъяас билгээ дайчлан ажиллаж, өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж зам, тээврийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан манай тэргүүний төрийн албан хаагчдын нэг байлаа.

Ийнхүү ажиллаж байх хугацаандаа 2005 онд Монголын Залуучуудын холбооны “Тэргүүний залуу”, 2010 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны “Өмгөөлөгчийн алдар” алтан медаль, мөн 2011 онд Монголын өмгөөлөгчдийн холбооны дээд шагнал “Монголын тэргүүний өмгөөлөгч” цол, тэмдэг, 2015 онд Хууль зүйн яамны хүндэт жуух бичиг, 2017 онд зам, тээврийн салбарын “Тэргүүний замчин хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнагдсан байна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?