АХУЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ГАЗ ДЭЛБЭРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн Налайх дүүргийн хоёрдугаар хороонд өчигдөр /2018.08.16/ 19:30 цагт ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсэн хэрэг гарчээ. Тодруулбал, 220 граммын савлагаатай ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий дэлбэрсний улмаас тус тоотын гурван өрөө байранд оршин суугч 23-29 насны гурван эрэгтэй болон хоёр настай охин түлэгджээ.

Нийслэлийн онцгой байдлын алба хаагчид ослын газарт ажиллаж тэдгээр хүмүүст эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн  эмнэлэгт хүргэжээ. Мөн ослын улмаас цонхны шил болон байрны гадаа байсан иргэн Т-гийн эзэмшлийн “Приус 20” загварын суудлын автомашины шил хагарчээ. Эл хэргийг цагдаагийн байгууллага үргэлжлүүлэн  шалгаж байгаа аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?