Д.ЗАГДЖАВ: НАМАЙГ УБТЗ-ЫН ДАРГААР ТОМИЛОХ НАМЫН ШИЙДВЭР ГАРЧ БАЙСАН

Сэтгүүлчийн үг

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджавыг ЗТХ-ийн сайд эсвэл “УБТЗ”-ын даргаар очих нь гэсэн мэдээлэл байгаа билээ. Тиймээс түүнтэй холбогдож “таван үг” солилоо. 

-Сайн байна уу, сайхан намаржиж байна уу. Таныг ЗТХ-ийн сайд эсвэл “УБТЗ”-ын даргаар томилогдох нь гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Энэ талаар мэдээлэлгүй байна. 

-Өмнө нь та “УБТЗ”-ын даргад бас яригдаж байсан шүү дээ?

-2012 онд МАН-аас “УБТЗ”-ын даргаар намайг томилно гэсэн намын бодлого гарч байсан. Мөн 2016 онд бас ийм бодлого гарсан юм. Тухайн үед тодорхой шалтгаанаас болж хойшилсон. 

-Одоо боломж гарч ирж байгаа юм биш үү?

-Энэ нь  ганцхан миний эрх ашиг биш. Төмөр замыг хөгжүүлж, өргөжүүлж, 900 мянган хүнийг ажлын байртай болгож, хотоос төмөр замыг гаргаж, шинэ хот байгуулах  гэх мэт төлөвлөгөө байна. Энэ нь улс үндэстний эрх ашиг юм. Орос, Монгол хоёрын хамтарсан орчин цагийн шинэ хот байгуулах бүрэн боломжтой. Үүний тулд ОХУ-ын хөрөнгө оруулалт хэрэгтэй. 

-Таныг  мэргэжлийн бус хүн гэсэн мэдээлэл гарч байсан?

-Би мэргэжлийн хүн. Улаан-Үүдээс Замын-Үүд хүртэл  дан зам байдаг. Үүнийг хос болгож байж өргөжин хөгжих боломжтой. Тухайлбал, тасралтгүй эргэх хүрд шиг болно гэсэн үг.Ингэснээр хоёр орны харилцаа эдийн засаг улам хөгжих боломжтой юм. 

                                                                                                                                  Эх сурвалж: dardas.mn



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.176.xxx]

    Одоо дарга болох санаа ихтэй л бн уу

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?