ЗТХ-ИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ ХУРАЛДЛАА

Сэтгүүлчийн үг

ЗТХ-ийн сайдын шуурхай хурлаар өнгөрсөн долоо хоногт өгсөн үүрэг даалгаварын  биелэлт болон салбарт тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

Хурлыг  Монгол улсын Шадар сайд,  ЗТХ-ийн сайдын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Энхтүвшин удирдан явууллаа. Энэ үеэр салбарын хүрээнд хийгдэж буй ажил,  цаг үеийн нөхцөл байдалтай танилцан  2018 оны төсөв, хэрэгжиж буй төслүүдийн  гүйцэтгэл үр дүн, 2019 оны төсөвт орох хөрөнгө оруулалт, ойрын үед УИХ, Засгийн газрын хурлаар хэлэлцэн шийдвэрлэх асуудлуудын талаар ярилцаж холбогдох үүрэг чиглэл өглөө.

Ө.Энхтүвшин сайд ЗТХ-ийн салбарын нийт удирдлагуудад өвөлжилтийн бэлтгэл ажил түүний биелэлтэнд онцгой анхаарах, үерийн улмаас эвдэрч гэмтсэн замын засвар арчлалт хөрөнгө санхүүжилтийг нягталж дүгнэлт гаргах,  мөн яамны дотоод бүтэц зохион байгуулалт, сахилга хариуцлагын асуудалд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?