ЦЭЦЭРЛЭГИЙН БҮРТГЭЛ ДУУСАХАД 2 ХОНОГ ҮЛДЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Долдугаар сарын 25-наас албан ёсоор цахимаар эхэлсэн цэцэрлэгийн бүртгэл энэ долоо хоногт дуусах юм байна. Тодруулбал, энэ долоо хоногийн пүрэв гарагт буюу 23-нд албан ёсоор цэцэрлэгийн бүртгэлийг хаах аж. Тиймээс хүүхдээ бүртгүүлж амжаагүй эцэг эхчүүдийг яаралтай харьяа дүүргийн цэцэрлэгт цахимаар орж бүртгүүлэхийг албаны хүмүүс санууллаа.

Нийслэлийн хэмжээнд 2018-2019 оны хичээлийн жилд урьдчилсан байдлаар төрийн болон төрийн бус өмчийн 672 цэцэрлэгт 114 мянга гаруй хүүхэд хамрагдах төлөвтэй байгаа аж.  Дашрамд дуулгахад, шинээр элсч байгаа болон ЕБС-ийн нэгдүгээр ангид элсч буй хүүхдүүд ч цагаан хорхой, шээсний шинжилгээ өгөх ёстой бөгөөд харьяа дүүргийн өрхийн эрүүл мэндийн төв болон дүүрэгтээ хандаж өгөх ёстой гэв.

Мөн зарим цэцэрлэгүүд өөрсдөө авч байгаа учраас эцэг эхчүүд цэцэрлэгийн удирдлагуудтай уулзаж энэ талаар тодруулах ёстой юм байна. Тухайлбал, энэ сарын 18, 19, 25, 26 болон есдүгээр сарын 1, 2 буюу зөвхөн амралтын өдрүүдэд Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв дээр тус дүүргийн харъяа цэцэрлэгийн хүүхдүүдийн  шинжилгээ авах юм байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?