ХЯТАДАД ГАХАЙН ТАХАЛ ГАРЧЭЭ

Сэтгүүлчийн үг

БНХАУ-ын Жянсү мужийн Лень Юнган хотод гахайн африк тахал илэрсэн талаар Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яамнаас өчигдөр мэдэгдлээ.  Тус хотын Хай Жоу дүүрэгт байрлах фермийн гахайнууд энэ сарын 15-ны өдрөөс эхлэн тодорхойгүй шалтгааны улмаас үхэж эхэлсэн бөгөөд өчигдрийн байдлаар нийт 615 гахай халдвар авсны 88 нь үхээд байна.  
Тахал дэгдэж эхэлмэгц гахайг устгах, халдваргүйжүүлэлт, ариутгал, хөл хорио тогтоох зэрэг арга хэмжээнүүдийг яаралтай авчээ. 
Өнөөдрийн байдлаар гахайн африк тахал гурван удаа гараад байгаа бөгөөд Хятадын Хөдөө аж ахуй, хөдөө орон нутгийн яамнаас уг тахал гарах болсон шалтгааныг тогтоох, энэ тохиолдлууд хоорондоо холбоо хамааралтай эсэхийг тогтоохоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж.  
Өмнөх нэг тохиолдол нь энэ сарын 3-ны өдөр Хятадын Ляо Нин мужийн Шэньян хотод гарсан бол 16-ны өдөр Хө Нань мужийн Жөнжоу хотод илэрсэн байна. Ийнхүү хагас сарын дотор Хятадын гурван өөр бүс нутагт байрладаг хотуудад гахайн африк тахал бүртгэгдлээ.
 


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?