НИЙСЛЭЛИЙН МАН-ЫН БАГА ХУРАЛ ИРЭХ САРЫН 21-НД ХУРАЛДАНА

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн МАН-ын хорооны тэргүүлэгчдийн хуралдаан өчигдөр /12018.08.22/ боллоо. Хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцжээ.

МАН-ын Удирдах зөвлөл нийслэлийн МАН-ын Бага хурлыг ирэх сарын 21-нд хуралдуулах үүрэг өгсөн билээ. Тус хурлыг зохион байгуулахаас нэг сарын өмнө хуралдаж, хуралдааныхаа товыг зарлах дүрэмтэй аж. Ирэх сарын 21-нд болох хуралдаанаар нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох, бүтэц сонгох, бүтэц зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх юм. Энэхүү хурал хэд хэдэн удаа зарлагдсан боловч хуралдаагүй өнөөг хүрсэн ч өчигдөр хуралдаж, ийнхүү нэг сарын өмнө Бага хурлаар хэлэлцэх асуудлаар баталсан байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?