Б.БАЯРСАЙХАНЫГ БСШУСЯ-НЫ ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГААР ЭГҮҮЛЭН ТОМИЛЖЭЭ

Сэтгүүлчийн үг

Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Б.Баярсайханыг БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын үүрэгт ажилд нь эгүүлэн томилжээ.

 

Боловсрол, соёл шинжлэх ухаан спортын яамны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтад тэнцэж, үүрэгт ажлаа гүйцэтгэж байсан түүнийг өмнөх Засгийн газар ажлаас нь чөлөөлсөн билээ. 

Бүх шатны шүүхээс Б.Баярсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөнийг тогтоож, Монгол Улсын Засгийн газрын 217 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан урьд эрхэлж байсан БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулах шийдвэр гаргасан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?