ХҮНИЙ НӨӨЦИЙГ ХӨГЖҮҮЛЭХ JDS ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН 2018 ОНЫ БҮРТГЭЛ ЯВАГДАЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

“Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр” -ийн 2018 оны бүртгэлийг 8 дугаар сарын 13 (Даваа) -ны өдрөөс эхлэн зарлагдаад байна. Өргөдлийн маягтыг 2018 оны 10-р сарын 19 (Баасан) хүртэл хүлээж авна.
Хүний нөөцийг хөгжүүлэх JDS тэтгэлэгт хөтөлбөр нь хөгжиж буй орнуудын нийгэм, эдийн засгийн хөгжилд гар бие оролцох, ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх залуу төрийн албан хаагчдыг Япон улсын их, дээд сургуулийн магистр, докторын түвшний хөтөлбөрт суралцуулах замаар мэргэшүүлэн бэлтгэж, төгсөөд өөрийн улсад тулгарч буй нийгэм, эдийн засгийн хөгжлийн асуудлыг бодитойгоор шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах, цаашлаад Япон хүмүүстэй харилцаа холбоо тогтоон, ирээдүйд хоёр улсын түншлэлийг бэхжүүлэх зорилготой хөтөлбөр бөгөөд төрийн албан хаагчдыг голлон хамруулдаг хөтөлбөр юм.


Энэхүү хөтөлбөр Монгол улсад 2001 оноос хэрэгжиж эхэлсэн ба 2008 оноос хойш нийт 178 төрийн албан хаагчийг Япон улсад суралцуулаад байна. Хөтөлбөрийн төгсөгчид төгсөж ирээд Засгийн газрын холбогдох байгууллагууд, Их дээд сургуулиуд, Төв банк зэрэг нийгмийн олон салбарт үр бүтээлтэй ажиллаж байна.


Энэ жил JDS хөтөлбөрөөр төрийн байгууллагаас 18 хүн, хувийн хэвшлээс (Зөвхөн Япон хэл дээр) 2 хүн, нийт 20 магистр оюутан, мөн дээд тал нь докторын 2 оюутныг сонгон шалгаруулна. Сургалт Англи хэл дээр (Магистр: 2 жил, Доктор: 3 жил) явагдана. Энэ жилийн суралцах чиглэл:


Салбар чиглэлүүд болон хүлээн авах их дээд сургуулиуд

 

Дэд Хөтөлбөр (Тэргүүлэх чиглэл)

Бүрэлдэхүүн хэсэг

Хүлээн авах Их сургууль, тэнхим

Хүлээн авах хүний тоо

(Хөгжлийн Асуудал)

1. Уул уурхайн салбарын тогтвортой  хөгжил ба удирдлагыг бэхжүүлэх

1-1  Байгаль орчинд ээлтэй эрдэс баялгийн  менежмент 

Цукубагийн Их Сургууль Амьд байгаль, хүрээлэн буй орчин судлалын тэнхим

 2 хүн

1-2-1  Санхүүгийн менежмент, санхүүгийн бодлогыг бэхжүүлэх

Сайтамагийн Их Сургууль Хүмүүнлэг, нийгмийн ухаан судлалын тэнхим

 3 хүн 

1-2-2  Хууль, эрх зүйн тогтолцоог сайжруулах

Кюүшүгийн Их Сургууль Хуулийн тэнхим

2 хүн

2. Бүх нийтэд хүртээлтэй хөгжлийн хэрэгжилтэнд чиглэсэн тусламж

2-1  Бизнес эрхлэх орчныг сайжруулах

Хирошимагийн Их Сургууль Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны тэнхим

2 хүн

Олон Улсын Их Сургууль Олон улсын менежментийн тэнхим

2 хүн

*** Хувийн хэвшил

Хоккайдогийн Их Сургууль Эдийн засаг, бизнесийн удирдлагын сургууль

2 хүн

2-2  Олон нийтийн бодлого боловсруулалт

Олон Улсын Их Сургууль Олон улсын харилцааны тэнхим

3 хүн

3. Улаанбаатар хотын чадавхийг бэхжүүлэхэд чиглэсэн тусламж

3-1  Хөгжлийн инженерчлэл

Нагояагийн Их Сургууль Хүрээлэн буй орчин судлалын тэнхим

2 хүн

3-2  Хотын хүрээлэн буй орчныг сайжруулах бодлого боловсруулалт

Цүкүбагийн Их Сургууль Амьд байгаль, хүрээлэн буй орчин судлалын тэнхим

2 хүн

 

JDS хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг http://jds-scholarship.org/ цахим хуудаснаас, эсвэл JICE JDS Төслийн Монгол дахь Оффисоос 11-327052, 11-326815 дугаарын утсаар авна уу.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?