ХОТЫН ДАРГА АВЛИГА АВСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Сэтгүүлчийн үг

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Су.Батболд "Макс" группын эзэн Д.Ганбаатарын газрын төлбөрөө төлөөгүйгээс эзэмших эрх нь цуцлагдсан 70 га газрыг буцаан олгохдоо авлига авсан байж болзошгүй баримтуудыг хуульч Г.Нацагдорж АТГ-т шалгуулахаар өгсөн.

Хотын даргыг шалгуулах үндэслэлийг "Хуучин улсын наадмын хурдан морины барианы газар байсан Яармагийн урд дэнжид морин тойруулга байгуулах зорилгоор 2000 онд 70 га газрыг Д.Ганбаатар авсан байдаг. Гэтэл олон жил төлбөр төлөөгүйн улмаас уг газрын зөвшөөрлийг 2015 онд цуцалсан байгаа юм. Харин Су.Батболдын 2018 оны А/726 тоот тушаалаар ХУД-ийн 5-р хороо, Яармагт байрлалтай дээрх 70 га газрын 54,1 га-г "Макс" Ганбаа-д ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр дахин олгосон байна.

Үлдсэн 15 га газраас 2,2 га газрыг өөрийн шадар туслах Э.Анарын нэр дээр, мөн 2,2 га-г Б.Оюун-Эрдэнэд олгосон байна. Эдгээр газар олголтуудыг нэг тушаалаар л шийдчихсэн нь авлига авсан байж болзошгүй гэх хардлага дагуулж байгаа юм. Э.Анар нь нийслэлийн засаг даргын шадар туслахаар ажилладаг, 25 настай төрийн албан хаагч. Түүнд Хан-Уул дүүргийн 5-р хороонд 2,2 га газар чухам ямар зориулалтаар хэрхэн авсныг мэдээлэх хэрэгтэй" гэж тайлбарласан юм.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?