ГАЛТ ТЭРГЭНД ДАЙРУУЛСАН ХОХИРОГЧИЙН БИЕ ХОЁР ХУВААГДСАН БАЙНА

Сэтгүүлчийн үг

.  Тодруулбал, өглөөний 11 цагийн орчимд уг осол болж, хохирогчийн бие хоёр хуваагдан салсан тухай баттай эх сурвалж мэдээллээ. Тус галт тэргийг жолоодож явсан машинист нь нэг жил гаруйн өмнө энэ ажилд томилогдсон байжээ.  Мөн энэ замд үүрийн 04: 00 цагийн үед зам шалгаж явсан зүтгүүрийн рэле шатаж, гол замын хөдөлгөөнд саад учруулсан байна.  Улмаар уг зүтгүүрийн А сектор бүхэлдээ шатаж, дахин ашиглах боломжгүй болсон аж. 

олон нийтээс нуун дарагдуулсан байна.  Өнгөрсөн 07 дугаар сарын сүүлчээр хүчтэй борооны улмаас зорчигчийн галт тэрэг осолдож 330 орчим зорчигч суудлын вагонтойгоо хамт унасан билээ. Гэвч үүнийг байгалын давагдашгүй хүчин зүйлийн улмаас болсон гэж УБТЗ-ын удирдлагууд хариуцлагаас зайлсхийсэн билээ. 

Ийнхүү осол аваар ихээр гарч байхад УБТЗ-ын удирдлагууд замын хөдөлгөөн хэвийн байна хэмээн хүний амь нас хохирсон хэргийг нуун дарагдуулсан ёс зүйн ноцтой алдаа гаргаад байгаа юм.  Өмнө “Дархан-1” өртөөнд мөн ОУ-ын галт тэрэг осолдоход УБТЗ-ын удирдлагууд “төмөр замын дэр мод ялзарсан учраас осол үүссэн” хэмээн булзааруулж, тухайн өртөөний дарга нарт хариуцлага, сахилгын шийтгэл ноогдуулаад өөрсдөө цэвэрхэн мултарч үлдсэн юм.

                                                                                                                                         

                                                                                           эх сурвалж: Улстөрч.мн



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Иргэн [202.179.31.xxx]

    Жигжиднямаа гайны новш юм даа.

  • Зочин

    АНУ [122.201.22.xxx]

    ТӨМӨР ЗАМ АЙМШГИЙН КИНО БОЛЛОО. ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?