ӨНӨӨДӨР ДУГААРЫН ХЯЗГААРЛАЛТ ҮЙЛЧЛЭХГҮЙ

Сэтгүүлчийн үг

Замын түгжрэлийг бууруулах үүднээс ажлын өдрүүдэд 1-5 дахь өдрүүдэд дугаар хязгаарладаг. Харин амралтын өдрүүдэд дугаарын хязгаарлалт байхгүй. Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдэд тэгш, сондгой дугаараар төгссөнөөр нь дугаарын хязгаарлалтад оруулсан юм. 

Харин өнөөдөр дугаарын хязгаарлалт байхгүй. Бүх автомашин замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Маргааш ч мөн дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Ирэх нэгдэхээс дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ. Тодруулбал, даваа гаригт 1,6-гаар төгссөн машин замын хөдөлгөөнд оролцох боломжгүй юм. 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?