ХОТ ХООРОНДЫН ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН ҮНЭ НЭМЭГДЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний чиглэлүүдийн үнэ, тарифт 2018 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 00:00 цагаас эхлэн ийнхүү өөрчлөлт оруулж, зохицуулалт хийхээр болжээ.

Тухайлбал, хамгийн ойр чиглэл буюу Төв аймгийн Зуунмод чиглэлд 300 төгрөгөөр, хамгийн хол чиглэл буюу Ховд аймгийн Булган сум чиглэлд 9500 төгрөгөөр нэмэгдэх тооцоо судалгааг гаргасан байна.

Энэ талаар АТҮТ ТӨҮГ-ын Тээвэр зохицуулалтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Э.Тэмүүжинээс тодрууллаа.

-Орон нутгийн зорчигч тээврийн үйлчилгээний үнэ тарифт өөрчлөлт орж байгаа гэсэн мэдээлэл байна. Энэ талаар мэдээлэл өгөөч.

-Хот хоорондын зорчигч тээврийн жишиг тариф 2013 онд сайдын тушаалаар батлагдсан байдаг бөгөөд 1 хүн.км-т  45-55 төгрөгөөр тээвэрлэхээр тогтоож өгсөн байдаг. Үүний дагуу өнөөдрийг хүртэл тээвэрлэгч аж ахуй нэгж байгууллагууд энэхүү тарифын хүрээнд явж ирсэн. Харин 2013 онд 1литр дизель түлшний үнэ 1780 төгрөг байсан бол өнөөдөр 2100-2300 төгрөгийн өөрчлөлт гарсан буюу 18 хувиар өссөн хэдий ч тариф хэвээрээ явж ирсэн тул мэргэжлийн байгууллагууд, аж ахуй нэгжүүдээс ирүүлсэн хүсэлт, шаардлагын дагуу тарифт сайдын батласан жишиг тарифт багтааж тодорхой зохицуулалтыг хийж байна.

-Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээний хэдэн чиглэлд хэдэн төгрөгөөр нэмэгдэж байна вэ?

-Хот хоорондын 71 чиглэлд 59 гэрээтэй аж ахуй нэгж үйлчилгээ эрхэлж байна. Эдгээр чиглэлээс тодорхой тооцоо судалгааны үндсэн дээр зохицуулалтыг хийж, 60 чиглэлд тухайн зорчих чиглэлээсээ хамаарч 300-9500 төгрөгөөр өөрчлөлт орж байна. Ихэнхи чиглэл дундажаар 2000-2500 төгрөгөөр нэмэгдэхээр тооцоо судалгаа гарсан.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?