ДОЛОО ХОНОГИЙН ӨРНИЙН ЗУРХАЙ

Сэтгүүлчийн үг

ХОНЬ

Шинэ эхлэл, шинэ танил таныг хүлээж байна. Өөрийн хүрээллийг  бий болгож зөв хүнтэй ажил, амьдралын түншлэгчээ болгохыг зөвлөе. Холын замд гарвал аян зам тань өлзийтэй сайн байх болно. Мөнгө санхүүгийн асуудал үүсч мэднэ. Гэвч таны хэр захиран зарцуулахаас шалтгаална. Хүнд мөнгө зээлэх нь төдийлөн сайн  зүйл биш болно. Хэн нэгэнд хууртагдах, үл ойлголцол үүсч мэднэ. Эрүүл мэнд онцгой сайн байна.

ҮХЭР

Аз од нь гийсэн ажлын бүтэмж сайтай өдрүүд үргэлжилнэ. Хэдий сайн сайханд тэмүүлнэ түүний үр ашиг танд ирнэ. Худалдаа наймаанд одтой байна. Ажил хэрэг өөдрөг байж, амрах ч завгүй ажиллах бөгөөд ашигтай хэлэлцээр, саналууд бизнесменүүд байнга ирнэ. Гэхдээ төлөвлөсөн ажлаа сайн илэрхийлж чадаагүйгээс болж түншээ алдах эрсдэлтэй тул сайтар бэлдэж, төлөвлөөрэй. Сэтгэлийг тань зовоож байгаа бүхнээс аль болох өөрийгөө чөлөөл. Өөр юм бод. Ажилдаа төвлөр. Сэтгэлээ сэргээ.

ХАМТАТГАХ

Өнгөрөгч долоо хоног эрч хүчээр дүүрэн байсан итгэлтэй байна. Энэ сар таныг бүхий к талаар од эрхэс ивээж байна. Гэр бүл, хайр дурлал, ажил амьдралд од мэт гялалзах болно. Гэхдээ хэт бардах хэрэггүй. Зарим үед юмсыг бодитоор төсөөлөх хэрэгтэй. Хэн нэгнийг гомдоож мэднэ. Хов жив хөөцөлдөгч нэгнээс хол бай. Таны толгойг эргүүлж буруу ойлголт төрүүлэн ойр дотны нэгнээс тань салгаж мэднэ. Үүнд болгоомжтой байгаарай. Үл ойлголцол үүссэн бол ярилцаж, шийдвэрлэхийг зөвлөе.

МЭЛХИЙ

Гэнэтийн явдлаас болж эрс шийдвэр гаргаж мэднэ. Хол байгаа хүнтэй уулзах боломж тохионо. Гэнэтийн зардал их гарна. Үүнээс болж санхүүгийн асуудалд орох нигууртай.

Гутранги байдал илүүтэй мэдрэгдэх болно. Гэвч таны сэтгэл татам байдал эсрэг энэ долоо хоног нэмэгдэнэ. Нүд ирмэх төдийд танд татагдаж, сэтгэлээ өгсөн хүмүүсийн тоо олширно. Ганц бие мэлхийн ордныхон шинэ хүнтэй танилцаж, заяаныхаа ханьтай учирна. Гэр бүлийн байдал тогтвортой, тайван байна.

АРСЛАН

Шинэ сар, шинэ долоо хоног таныг ивээнэ. Одоо л нэг тогтсон үзэл бодолдоо үнэнч байх нөхцөл бүрдэж байна. Нэг зүйлдээ тууштай байдаг зан чанар чинь амжилтад хүргэнэ. Ганц бие арслан шинэ хүнтэй учирна. Гэвч шинэ танилын харилцаа тийм ч удаан үргэлжлэхгүй. Ирэх жил мөнгө санхүүгийн тал дээр амжилттай байна. Гагцхүү баруун солгойгүй үрэх биш мөнгөө хуримтлуулж сур. Ажлын чухал санал ирнэ. Гэвч золиос шаардана. Чухал шийдвэр гаргаж амьдралаа нэг шатаар ахиулах боломж олдоно.

ОХИН

Энэ долоо хоногт асуудлаас гарах гарц нээгдэх болно. Энэ үед л бүхнээ амжуулж зохицуулаарай. Ажил, хувийн амьдрал, хайр дурлалын хувьд хэзээ ч уйдахааргүй өнгөрнө. Аливаа төлөвлөөгүй асуудалд оролцохоос зайлсхийгээрэй. Бархасбадь гарагийн сайн нөлөө ивээсээр байх болно. Хүсэл мөрөөдлөө дагах уу эсвэл эрх ашиг хөөцөлдөх үү гэдэг асуудал таны өмнө тулгарсаар байх болно. Таны алдар хүнд нэг өглөө орноосоо босохдоо л цоо шинэ хүн болсноо мэдрэх хүртлээ өсөх магадлалтай. Шинэ зүйл сурч мэдэхэд цагаа зориулаарай.

ЖИНЛҮҮР

Гал цогтой, эрч хүчтэй өдрүүд үргэлжилнэ. Энэ долоо хоногт сонирхолтой үйл явдлаар дүүрэн байна. Хосуудын харилцаа сарнай цэцэг лугаа цэцэглэхийн зэрэгцээ карьераа өсгөж, эд баялгаар бялхана. Гэр бүл, хайрладаг хүмүүстээ анхаарал халамж тавьж, харилцаагаа тэтгээрэй. Мөн бизнесийн цуцлагдсан гэрээ хэлцэлд хоёр дахь боломж гарч ирнэ. Ерөнхийдөө нийгмийн харилцаанд тааламжтай байна. Эрүүл зөв хооллож, ажил амралтаа зохицуулснаар ажилдаа амжилттай, нийгэм, хамт олны дунд нэр хүндээ өсгөж чадна.

ХИЛЭНЦЭТ

Дотоод хүнээ мэдрэх, зөн билэг нэмэгдсэн өдрүүд байх болно. Долоо хоногийн сүүлээр бясалгал хийж, ууланд гарч энерги аваарай. Энергийн урсгал сайтай байна. Хийж байгаа ажилдаа ахиц гаргах боломж гарч ирнэ. Гэр бүл найз нөхдөө шүүж, хэт идеалист хандлага гаргах хэрэггүй. Ажлын тал дээр та хүчтэй байж, хийх ёстой ажлаа амжилттай дуусгаж чадна. Биеийн хүчин чадлаа зөв тооцож, хэт их ачаалал авахаас сэрэмжлээрэй..

НУМ

Нумынхны хувьд шинэ зүйл эхлүүлэх, амьдралдаа өөрчлөлт хийхэд тааламжтай. Оюун санаагаа өөрчлөлтөд бэлтгээрэй. Санаачилгатай, идэвхтэй байснаар нэр хүндээ өсгөж чадна. Зарим тохиолдолд өөрт ашиггүй эсвэл таалагдахгүй байгаа зүйлдээ үгүй гэж хэлж сурах хэрэгтэй. Гэнэн, итгэмтгий зангаасаа болж хэн нэгэн хууртагдах вий. Хоол ундаа зөв тохируулж, ходоод гэдэсний хямралаас сэргийлээрэй. Бага зэргийн ядаргаа, стресст орж болзошгүй. Өөрийнхөөрөө байж, аз жаргалыг мэдрээрэй. Амьдралд баяр баясал авчрах гэр бүлдээ илүүтэй цаг өнгөрөөж үнэ цэнийг мэдрээрэй.

МАТАР

Энэ долоо хоног шинэ зүйлээр дүүрэн өнгөрнө. Мэдээлэл сайтай байснаар тулгарч болох асуудлаас сэргийлэх боломжтой. Танилын хүрээ нэмэгдэнэ. Нуруу, толгой өвдөх нигууртай. Дасгал хөдөлгөөн сайтар хийхийг зөвлөе. Биеийн эрүүл мэнд сайн байна. Хариуцлагатай ажил гүйцэтгэх юм уу хэн нэгний өмнө хариуцлага хүлээх шаардлага тулгарч магадгүй. Хариуцлагаа хэр хүлээснээс таны байр суурь, ирээдүй шалтгаална.

ХУМХ

Маш их ажлыг амжуулсан завгүй долоо хоног үргэлжилнэ. Бахдал, хүндэтгэл хүртэх гавьяа таны өмнө олон боломжийг нээнэ. Хүчин чармайлт, мэрийлттэй байж олдсон боломжийг алдахгүй байх хэрэгтэй. Аливаад зохион байгуулалттай, шүүмжлэлттэй, өөртөө итгэлтэй байснаар ажилтанд хүрч чадна. Долоо хоногийн дундуур сэтгэл хөдөлгөсөн баярт үйл явдал тохионо. Долоо хоногийн сүүлээр гэр бүл, найз нөхдийн анхаарал халамж нэмэгдэнэ. Хэрэгцээнээс гадна илүү зардал гарч мэднэ. Бэлтгэлтэй байх хэрэгтэй.

ЗАГАС

Таны татах хаалга бүхний цаана гэнэтийн сайхан боломжууд хүлээж байна. Хөнгөн хийсвэр биш мэдрэмжтэй байх хэрэгтэй. Азын одноос алдалгүй шүүрч, талархалтай бай. Эрүүл мэнддээ анхаар. Гэр бүл, найз нөхөдтэйгөө нийцтэй, халуун дулаан байхыг од эрхэс зөгнөж байна. Зуны турш хураасан энерги, эрч хүч ирэх саруудад хүмүүс таныг хурцална. Бусдыг ч, өөрийгөө ч эн тэнцүү анхаарч халамжлаарай. Гэнэн тэнэг үйлдэл гаргах, осол гэмтлээс сэрэмжлэхийг сануулж байна.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?