МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ, ЯПОН УЛСЫН "JET CONNECT" КОМПАНИТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА

Сэтгүүлчийн үг

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Цэнгэл Япон Улсын “Jet connect” ХХК-ийн төлөөлөгчтэй харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичигт талууд төмөр зам, логистикийн салбарт үндэсний болон олон улсын тээвэр, логистикийн сүлжээг хөгжүүлэх зорилгоор:

 

  • МТЗ-д шинэ техник, технологийг нэвтрүүлэх замаар тээврийн зардлыг бууруулах, төлөвлөгөөт үйл ажиллагаа зэрэг тээвэрлэлтийн чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
  • Япон Улсад зар сурталчилгаа хийх, Монгол Улсын Замын-Үүд хилийн боомт, БНХАУ-ын Тяньжин хилийн боомтоор дамжин Монгол Улс руу чиглэсэн төмөр замын тээвэрлэлтийн чиглэл бий болгох;
  • Монгол Улс, Япон Улсын Токио хот хоорондын нэгдсэн логистикийн хөгжил, худалдааны үйл ажиллагааг бий болгох;
  • Техникийн хамтын ажиллагааны хүрээнд түншлэлийг бий болгох;
  • Япон Улсын компани, аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагааны харилцааг бий болгоход дэмжлэг үзүүлэх зэрэг заалтуудыг тусгажээ.


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?