Б.БАТСАЙХАН: Д.СУМЪЯАБАЗАР САЙД ҮНДСЭН ХУУЛЬ БОЛОН БУСАД ХУУЛИЙГ НОЦТОЙ ЗӨРЧСӨН

Сэтгүүлчийн үг

Уул уурхайн сайд Д.Сумъяабазарыг хууль зөрчсөн талаар иргэн Б.Батсайхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг Хандгайт нэртэй газар хууль бусаар олгогдсон хуурамч тусгай зөвшөөрөл бүхий талбайгаас төмрийн хүдэр олборлон ажиллаж байгаа Болд төмөр Ерөө гол ХХК, Инфиниспейс ХХК-иудын тухай талбайд явуулж байгаа үйл ажиллагааг зогсоох улмаар хуулинд заагдсан бусад арга хэмжээг авч ажиллахыг шаардсан агуулга бүхий гомдол гарган Д.Сумъяабазар сайдад хандсан боловч тэрээр уг асуудлыг өмнө нь хагас дутуу шалгасан Ашигт малтмал газрын тосны дахин шилжүүлж хариу өгүүлэх замаар дээрх хуулийн этгээдүүдийн хууль бус үйл ажиллагааг өөгшүүлж байгаа нь Үндсэн хууль болон бусад хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа аж.

Мөн тэрбээр, “Би дүүргийн прокурор, ашигт малтмалын газраас эхлээд бүх шатны газарт хандсан. Шүүх, Прокурор, Цагдаагийн байгууллага, Ашигт малтмалын газар, УУХҮЯам зэргээс хариу авсан. Ашигт малтмалын тухай хуулиар Хандгайтад ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогдсон байх ёсгүй.  Учир нь тухайн үед үйлчилж байсан ашигт малтмалын тухай хуулиар нийтийн дунд сонгон шалгаруулалт зарлах ёстой. Гэтэл сонгон шалгаруулалт зарласан материал байхгүй, Ашигт малтмалын газрын албан ёсны сайт дээр байх ёстой гэвч мөн байхгүй байна” гэлээ.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?