LENOVO БРЕНДИЙН ЗӨӨВРИЙН КОМПЬЮТЕР

Сэтгүүлчийн үг

Берлин хотод болсон технологийн үзэсгэлэнгийн үеэр Lenovo брэнд өөрсдийн зөөврийн компьютер, таблет, е-уншигч аль аль нь болж чаддаг Yoga Book-н сүүлийн загварыг танилцууллаа. Yoga Book C930 нь компьютерийн гарны оронд мэдрэгч дэлгэцтэй юм. Энэхүү хоёр дахь дэлгэцэн дээр виртуал гар гарч ирсэнээр та бичих боломжтой болох юм.

Мөн зураг зурж /үзэг дагалддаг/,  ном уншихад ч болно. Маш нимгэн бөгөөд 180 градус эргүүлж болох нугастай учраас хоёр талтай таблет шиг болдог. Windows үйлдлийн системтэй, ашиглахад хялбар - тогшиход өөрөө дэлгэгдэн онгойх үйлдэлтэй. 27.4 см QHD IPS дэлгэц, 27.4 см FHD E Ink дисплей, Inter Core i5 7 дахь үе хүртэлх процессортойгоос гадна цэнэгээ 9 цаг хүртэл барих чадалтай байна. Энэ бүхэн таны гар дээр ойролцоогоор сав баглаатайгаа 9.9 мм зузаан, 775 гр хэмжээтэй очих болно. Үнийн хувьд $999-с эхэлж байгаа бөгөөд ирэх 10 дугаар сард худалдаанд гарах юм байна. Хэрвээ та зөөвөрлөхөд хялбар, ойр зуурын ажил хийх болон унших зориулалттайгаар ашиглах өөр нэгэн компьютер хайж байгаа бол энэ танд магадгүй яг тохирох байх.

 

 

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?