ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА UNFREND ХӨДӨЛГӨӨНИЙГ ДЭМЖИЖ БАЙНА

Сэтгүүлчийн үг

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нийгмийн сүлжээний хэрэглэгчдэд эрх зүйн болон интернэт хэрэглээний мэдлэг олгох, хариуцлагатай хэрэглээг бий болгох, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газраас санаачлан зохион байгуулж буй нэг сарын аяныг дэмжиж буйгаа илэрхийлж, зургаа авахууллаа.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга эцэг эхчүүдэд Хүүхэд хамгааллын тухай хуулийн дараах заалтуудыг сануулж, цахим орчин дахь болзошгүй халдлагаас өөрийгөө болон гэр бүлээ хамгаалах, хүүхдийнхээ нийгмийн сүлжээний хэрэглээнд хяналт тавих, нийгмийн сүлжээний зохистой хэрэглээг хэвшүүлэх, цахим гэмт хэргээс хамтдаа сэргийлэхэд уриалав. Үүнд:

8.4. Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

8.5. Арван зургаан насанд хүрээгүй хүүхэд бусад хүүхдийнхээ эсрэг хийсэн энэ зүйлийн 8.4-т заасан үйлдлээс үүсэх хохирол, хор уршгийг түүний эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуульд заасны дагуу хариуцна.

 



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?