ХОЁР СОЛОНГОСЫН ХАРИЛЦАА САЙЖИРСАН

Сэтгүүлчийн үг

 

СӨҮЛ. /РИА Новости/. Хоёр Солонгос хийгээд АНУ болон Умард Солонгосын эрх баригчдын харилцааг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж байна гэж Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг магтан сайшаажээ. Энэ тухай тэрбээр Пхеньян дахь өндөр дээд түвшний яриа хэлэлцээг нээж үг хэлэхдээ мэдэгджээ.

“Ерөнхийлөгч Мүн Жэ Иныг би 3 дахь удаагаа угтан авч байгаа бөгөөд бид үнэхээр ойр дотно болж байна гэж би бодож байна. Бид амжилт гаргаж чадсан нь Мүн Жэ Ины гаргасан хүчин чармайлтын ач тус юм. АНУ болон Умард Солонгос хийгээд хоёр Солонгосын харилцаа сайжирсан” гэж тэрбээр хэлжээ.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?