20 ЦАГААС ЭХЛЭН ИХ ХЭМЖЭЭНИЙ НОЙТОН ЦАС ОРНО

Сэтгүүлчийн үг

Цаг агаарын урьдчилсан мэдээгээр өнөө орой 20 цагаас эхлэн их хэмжээний нойтон цас орох тул цаг агаарын гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэхийг ЦУОШГ-аас мэдээлсний дагуу Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга шуурхай хурал зарлажээ.

Хурлаар хот тохижилтын удирдлагууд, зам талбайн цэвэрлэгээ үзүүлдэг байгууллагуудад шуурхай үүрэг даалгавар өгч давс, машин байдалд байлгаж, халтиргаа гулгаа үүссэн тохиолдолд шуурхай арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо. Мөн дүүргүүдийн удирдлагууд давс,  бодисны нөөцийн хэмжээ хангалттай байгаа талаар дүүргүүдийн удирдлагууд мэдэгдсэн юм. Иймд иргэдийг халтиргаа гулгаанаас сэргийлж, анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд орохыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас анхаарууллаа.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?