ЖОРЖ ВАШИНГТОНЫ ИХ СУРГУУЛИЙН ТЭТГЭЛЭГ ЗАРЛАГДЖЭЭ

Сэтгүүлчийн үг

АНУ-ын  Жорж Вашингтоны их сургуулийн жил бүр зарладаг “Глобал лидер” тэтгэлэг зарлагджээ.  Форбес сэтгүүлээс гаргасан судалгаагаар Жорж Вашингтоны нэрэмжит их сургуулийн төлбөр нь АНУ-д хамгийн өндөр төлбөртэй буюу 39240 ам доллар байдаг байна. Тус сургууль нь 16 салбар сургуулиас бүрддэг бөгөөд 28 гаруй мянган оюутантай. Тэтгэлгийн материалыг 2019 оны хоёрдугаар сарын 8-ны өдрийг хүртэл хүлээн авах юм. Мөн БНХАУ, Камбож, Зүүн Европ, Лаос, Карибын тэнгисийн орнууд болон Монгол Улсын иргэншилтэй хүн л тэтгэлэгт хамрагдах боломжтой.

Тэтгэлгээр суралцаж болох салбар сургуулиуд:

-Урлаг, Шинжлэх ухааны сургууль,

-Олон улсын харилцааны сургууль,

-Боловсрол, Хүний хөгжлийн сургууль,

-Бизнесийн сургууль,

-Инженерийн сургууль

Тэтгэлгийн хэмжээ:

Уг тэтгэлгээр сургалтын төлбөр болон амьжиргааны зардлуудыг олгох бөгөөд мастерын хөтөлбөрт суралцаж буй бол 3 хүртэл жил, докторын хөтөлбөрт суралцаж буй бол 5 хүртэл жилийн хугацаанд олгох боломжтой байна.

Тавигдах шаардлага:

-Зорилтот улсын иргэн байх,

-АНУ-ын F1 виз авсан эсвэл авахаар хүсэлт гаргасан байх,

-TOEFL IBT 100 эсвэл IELTS 7.5 оноотой байх.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: https://www2.gwu.edu/~fellows/fellowships/global_leaders.html



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?