ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА Х.СУГАР ХЭНИЙ ДААЛГАВРААР НУТГИЙНХАА ИРГЭДИЙН ЭСРЭГ ДУУГАРААД БАЙНА

Сэтгүүлчийн үг

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга Х.Сугар “Таван толгой” компанийн тухай таагүй мэдээ дуулгах гэж нийслэлд иржээ. Түүний ярьснаар “Таван толгой” компанийн хувьцааны 49 хувийг эзэмшдэг “Ажнай”-гийн Д.Бат-Эрдэнэ орон нутгийн өмчит “Таван толгой” компанийн 20 хувийг эзэмших эрхийг бас гартаа оруулан авсан гэнэ. Ингэснээр том, жижиг хоёр “Таван толгой”-н бүх эрх мэдэл Д.Бат-Эрдэнийн гарт орчихоод байна гэж мэдэгдсэн. Мөн аймгийн ИТХ-ын зүгээс санал гаргаж, “Таван толгой”-н нүүрсний уурхайд Аудитын шалгалт хийлгэсэн тухайгаа сонирхуулсан юм. Түүний ярьснаар бол “Таван толгой” коксжсон нүүрсний уурхайгаас иргэд, орон нутгийнхны хүртэх ёстой ашгийг зориуд бууруулж байна. Яагаад, ингэж хэлэх болов гэхээр дэлхийн зах зээл дээр коксжсон нүүрсний үнэ өсч байхад манайх энэ нүүрсээ маш хямдаар үнэлж худалдсан. Эндээс иргэд, орон нутаг хохирч байна гэж хэлж байсан.

Тэгвэл Өмнөговь аймаг болон орон нутгийн иргэд “Таван толгой” компаниас  ямар хувь хишиг хүртдэгийг хэн нэгний үгээр биш хоёрхоон тоогоор хэлье.

  Х.Сугар даргын ярьснаар бол ашгийн 0,8-хан хувийг ногдол ашиг гэж тараасан гэж үзвэл ийм бага хувь нь 66 орчим тэрбум болж байгаа бол нийт ашиг хэд хүрэх билээ. Арай л бодит боломжоос хэтийдсэн, илт гүтгэлгийн чанартай байсныг тодотгоё. Яагаад гэвэл, зүгээр хэвийн сайн ажиллаж, улсдаа ч, гадаадад ч нэр нүүр тахалж яваа компаниа заавал улс төр рүү татаж, улстөрчдийн бохир хэрүүлийнхээ хачир болгодог муухай дүр зураг эндээс шууд харагдаж байгаа юм. нь олон түмнийг төөрөлдүүлж сэтгэлийг эмзэглүүлэх, итгэлийг хөсөрдүүлэх сөрөг тал ихтэй. Иймээс бодит мэдээллийг хүргэж байгаа юм.

Энэ дашрамд сонирхуулахад “Эх орны хишиг”, “Эрдэнийн хувь” хүртэх тухай мэдээлэл төдий байхад зөвхөн Өмнөговь аймгийнхан энэ хувь хишгээ хамгийн түрүүнд хүртсэнийг санаж байна. Энэ компани буюу. Тэгвэл энэ компани, энэ уурхайн өгөөж, хөрөнгө, хувь хишгээр өнөөдөр ямархуу өнгө зүстэй, хөгжил, дэвшилтэй байгааг бид харж, мэдэж байгаа. Тийм байхад заавал нэгийгээ харлуулах, муутгах гэж шороо хүрздэн цацахын учир юу вэ... Энэ бол улс төрийн хамгийн бохир тоглолт буюу арчаагүй арга. Энэ л муухай зуршлаасаа бүрэн салчихаад төрийн ажил алба, улс төрийн тайз руу алхдаг болоосой доо. Эс тэгвээс бохир тоглолт, булай гүтгэлгийн сүүдэр хийж бүтээж, улс, иргэндээ өгөөж хишгээ өгч яваа хамт олны ажил, амжилтанд саад учруулаад байна аа гэдгийг л хатуухан хэлье.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

  • Зочин

    Зочин [66.181.184.xxx]

    Ард түмэндээ хайргүй дарга

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?