АВИЛГАЧ ДАРГА НАРЫГ АЖЛААС НЬ ТҮДГЭЛЗҮҮЛЛЭЭ

Сэтгүүлчийн үг

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын /МХЕГ/ Экспорт, импорт хилийн хорио цээрийн газрын дарга Б.Аззаяа, тус газрын хилийн хорио цээрийн хяналтын газрын Хорио цээр, стандартын хяналтын хэлтсийн дарга Н.Баярсайхан нар бусдаас их хэмжээний авлига авсан буюу 500 сая төгрөгийн авлига авсан хэргээр энэ оны эхээр Авлигатай тэмцэх газарт шалгагдсан юм.

Тодруулбал, Б.Аззаяа, Т.Баярсайхан хоёрт аргагүй байдалд орж, авлига өгсөн байж болзошгүй 20 гаруй аж ахуй нэгж, байгууллага байгааг шалгалтаар тогтоогдсон. Тэдэнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас өнгөрсөн зургаадугаар сард дүүргийн шүүхэд шилжүүлсэн ч хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна. Харин МХЕГ-аас дээрх хоёр дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлсэн байгаа ч орных нь хүнийг томилоогүй, хэлтсийн дарга нар нь давхар орлож байгаа аж.



АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд DailyNews.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй..

Сэтгэгдэл

Шинэ мэдээ

Санал асуулга

Та өдөр тутмын мэдээ мэдээллээ хэрхэн, хаанаас хүлээн авдаг вэ?